СЭЗИС - Бүтээлийн сан

Барьцаагүй зээл олгох замаар жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих боломж арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зоригт, Оюунцацрал
dc.contributor.author Эрдэнэхуяг, Ундрах-Эрдэнэ
dc.date.accessioned 2019-12-21T10:46:29Z
dc.date.available 2019-12-21T10:46:29Z
dc.date.issued 2019-12-21
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1586
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаар улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах чухал салбар болох Жижиг дунд бизнесийн салбарыг сонгон судалсан ба Монгол улсын жижиг дунд бизнесийн салбарын өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, жижиг дунд бизнес эрхлэгчдийн дунд судалгаа явуулж, үр дүнг гаргалаа. Энэхүү судалгаанд монголын томоохон худалдааны төв болох Хархорин зах, Барс зах, Баянзүрх захууд дэээр асуулга болон анкетын аргаар судалгааг авч хийсэн болно. Жижиг бизнес нь улс орны хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулдаг ба жижиг бизнес нь дангаарааа амжилтанд хүрдэггүй. Жижиг бизнесийг хөгжүүлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай байдаг. Монгол банкнаас жил бүр танилцуулдаг жижиг дунд бизнесийн хөгжил, санхүүжилтын талаар түүвэр судалгаанд жижиг дунд бизнес эрхлэгчдийн 70 орчим хувь нь санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байна. Тэд санхүүжилтээ 75 хувийг банкны зээлээр бий болгодог гэж дурьдсан. Мөн зээлийн олдоц муу, зээлийн хүү өндөр, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт авах боломж, санхүүжилтийн хугацаа болон санхүүжилтийн хэмжээ нь санхүүгийн орчны голлох хүндрэл болдог нь судалгааны үр дүнгээр харагдсан. Түүнчлэн банкинд зээлийн хүсэлт гаргасан жижиг дунд бизнес эрхлэгчдийн 50 хувь нь л зээлд хамрагддаг ба үлдсэн 50 хувьд нь санхүүжилтын хэрэгцээ шаардлага үүссээр байна. Үүнээс шалтгаалан жижиг дунд бизнес эрхлэгчид цаашид үйл ажиллагаагаа үргэлжүүлэн явуулах боломжгүй болох хүртэл эрсдэл хүлээдэг. Харин банкинд зээлийн хүсэлт гарган шаардлага хангаагүй нь барьцаа хөрөнгөгүй, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй, орлого баталгаажилт хангалтгүй, бий болгосон хөрөнгө хуримтлал, ашгийн баталгаажилт хангалтгүй зэрэг шалтгаануудаас үүсдэг байна. en_US
dc.subject барьцаагүй зээл, жижиг бизнес эрхлэгч en_US
dc.title Барьцаагүй зээл олгох замаар жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих боломж арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах