Хураангуй:
Нэгэн хэвэнд цутгасан маркетингийн бодлого хэдийнээ улиг болж, зах зээлийнхээ нөхцөл байдал, нийгэмдээ цоо шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт, цоо шинэ үйлчилгээний платформууд, хөгжингүй зах зээлд тохирсон бизнесийн загварыг боловсруулах шаардлага байгууллагуудын өмнө тулгарч буй.
Иймд нэг талаас байгууллагынхаа дотоод өөрчлөлтийг авч явж байгаа маркетингийн алба, тэрхүү бүтээлч өөрчлөлтийг хангаж байгаа маркетерууд, нөгөө талаас бүтээлч салбарт ажиллаж буй маркетингийн зөвлөх үйлчилгээг байгууллагуудад аутсоурсинг хийж байгаа компаниудын ажилтнууд гэсэн энэхүү 2 сегментэд бүтээлч сэтгэлгээний орчин бүрдэж чадаж байгаа эсэх, бүтээлч сэтгэлгээг байгууллага нь хэрхэн дэмждэг, хөгжил, өөрчлөлтийг аваад явах тийм хэмжээний бүтээлч сэтгэлгээ байна уу үгүй юу гэдгийг тодорхойлон хэмжих нь чухал бөгөөд энэ нь хэрхэн хамгийн оновчтой байхыг тодорхойлох үндэс суурь учир тус судалгаагаар бүтээлч хандлагыг судласан.
Мөн бүтээлч хандлага болон менежментийн арга хэрэгслийн талаар онолын судалгааг хийх, Монголын маркетеруудын орчинд судалгаа хийж, бүтээлч сэтгэлгээнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, Монголын маркетеруудын бүтээлч сэтгэлгээнд нөлөөлөх менежментийн арга хэрэгслүүдэд чиглэсэн санал зөвлөмж боловсруулна гэсэн зорилтуудын хүрээнд Монголын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй томоохон байгууллагуудын маркетингийн нэгж болон маркетингийн зөвлөх компаниудын хүрээнд эмпирик судалгаа хийж, дүгнэлт өгөн, санал зөвлөмж боловсруулсан.