Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар Монгол улсад ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй
үйлдвэрүүдэд өрсөлдөх чадвар бүхий эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахтай холбоотой тулгарч буй өртгийн удирдлагын асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн өртгийн инженерчлэлийн жишиг загварыг санал болгож, цаашид удирдлагын шийдвэр гаргалтад ашиглах санал зөвлөмжийг боловсруулав. Судалгааны объект нь “Могол” ХХК болон Монгол улсад ноосон бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалтаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй үйлдвэрүүд бөгөөд судлагдахуун нь үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварт нөлөөлөх өртгийг удирдах үйл ажиллагаа болно. Үйлдвэрлэлийн өртгийн удирдлагыг сайжруулснаар салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах нь судалгааны ажлын үндсэн зорилго болно.