dc.description.abstract |
Ашгийн бус байгууллага болон сайн дурын байгууллагууд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ, урлаг зэрэг эдийн засгийн бүхий л салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг. АББ-ын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө нэмэгдэхийн хэрээр АББ,
тэдгээрийн үйл ажиллагааны онцлог, фандрайзингийн үр ашиг, орлогын эх үүсвэрийн
талаар судалгаа олширч байна. Гэхдээ Монгол улсын хувьд энэ төрлийн судалгаа тун
ховор хийгдсэн байна. Фандрайзингийн үр ашгийг хэмжсэнээр АББ-уудын өнөөгийн
байдлыг тодорхойлох, фандрайзингийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг бий болгоно. Энэхүү судалгааны хүрээнд АББ-ын фандрайзингийн үр ашгийг тодорхойлох, түүнд Засгийн газрын хандив, тусламж, байгууллагын хэмжээ, үйл ажиллагаа явуулж буй хугацаа зэрэг хүчин зүйлсийн үзүүлэх нөлөөлөг шалгахыг зорилоо. Судалгаанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа идэвхтэй явуулж буй 59 АББ-ыг давхраат түүврийн аргаар түүвэрлэж, асуулгын судалгаа авч мэдээллийг ашиглав. Судалгаанд стохастик муруйн загвар болон гол замын шинжилгээний аргыг ашигласан ба үнэлгээний үр дүнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын фандрайзингийн үр ашгийн түвшин 86 хувьтай бөгөөд салбар хооронд үр ашгийн ялгаа ажиглагдаагүй. Фандрайзингийн үр ашигт засгийн газрын зардал, байгууллагын хэмжээ эерэг нөлөөтэй. Байгууллагын дотоод орчны хүчин зүйлсээс фандрайзингийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны зардал, капиталын зардал, удирдлагын зардал фандрайзингийн үр ашигт эерэгээр нөлөөлж байна. |
en_US |