dc.description.abstract |
Маркетингийн судалгааны үе шат бол бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хамгийн чухал үе шатуудын нэг билээ. Тэд зах зээл дээрх хэрэглэгчдийг юунд илүүтэй анхаарал хандуулж байна вэ? эсвэл ирээдүйд бий болох чиг хандлагуудыг хамгийн түрүүнд мэдэхийг эрмэлзэж байдаг. Өнөөдөр дэлхий дахин судалгааны дараагийн үе шатруу шилжиж байна. Энэ бол нейромаркетинг бөгөөд хэрэглэгчид худалдан авалт хийх шийдвэрийг хэрхэн шийдвэрлэж буй болон маркетингийн өдөөлтөд хэрхэн хариу өгөхийг судалж үздэг шинжлэх ухаан юм.
Хэрэглэгчийн аль талын тархи маркетеруудад хэрэгтэй, тэдгээрийн худалдан авах шийдвэрт юу хэрхэн нөлөөлдөг тухай сэдэв бүрэн утгаараа нейромаркетингийн асуудал болж хувирна. Нейромаркетинг (англи. Neuromarketing) нь шинжлэх ухааныг бизнестэй хослуулан хэрэглэгчийн зан үйлийг судлах бѳгѳѳд хэрэглэгчийг илүү нарийн ойлгон таньж мэдэх зорилгоор үүсэж байгаа шинэ салбар билээ. Нейромаркетинг нь техник тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хүний уураг тархийг судалдаг. Харин дараа нь түүнийгээ хүмүүсийг ихээр худалдан авалт хийлгэхийн тулд хүний толгойд юу явагдаж байдгийг тодорхойлоход ашигладаг байна. Энэ салбар нь хэрэглэгчдийн мэдрэмж, танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг судалж аливаа маркетингийн үйл ажиллагааны шинэ санаа, санаачилга мөн шинэ бүтээгдэхүүний шинэ шийдэл дизайныг хэрэглэгчийн сэтгэл зүйд тулгуурлан олж илрүүлэхэд чиглэгдсэн судалгааны салбар юм. Харин манай улсын хэмжээнд одоогоор нейромаркетингйнн арга хэрэгслийг өдөр тутмын ажилдаа хэрэглэж эхлээгүй байгаа бөгөөд асуулга, анкет, ярилцлагын аргаар хэрэглэгчийг судлах уламжлалт арга байсаар байна. Тиймээс энэхүү судалгааны аргыг сонгон авч тэр дундаа савласан усны амталгааг хийснээр цаашид салбарын хэмжээнд хэрэглэгчийн судалгаанд хэрхэн ашиглаж болох боломжийг тодорхойлж, судалгааны дизайн боловсруулах зорилгоор сонгон судалсан болно. |
en_US |