СЭЗИС - Бүтээлийн сан

Өрхийн зээлийн эрсдэлийг бууруулах арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Энхжаргал, Элдэв-очир
dc.contributor.author Сарантуяа, Данзанжунай
dc.date.accessioned 2019-12-13T04:38:38Z
dc.date.available 2019-12-13T04:38:38Z
dc.date.issued 2019-11-22
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1571
dc.description.abstract Сүүлийн 10 жилийн хугацаанд өрхийн орлого 3.2 дахин өсч, өрхийн зарлага 3.4 дахин өсөв. Өрхүүд орлогоос давсан зарлагыг хэрэглээний зээлээр санхүүжүүлж эхэлснээр 1 өрхөд ногдох зээлийн хэмжээ мөн хугацаанд 5.5 дахин өсчээ. Хэдийгээр өрхийн зээл нэмэгдэх нь эцсийн хэрэглээг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд эерэг хувь нэмэр оруулах хэдий ч өрхийн өр тодорхой түвшингээс хэтэрсэн нөхцөлд эргээд эдийн засагтаа сөргөөр нөлөөлж эхэлдгийг олон судалгаанууд харуулж байна. Тиймээс Монголбанкнаас банкуудын олгож буй өрхийн зээлд хязгаарлалт тавьж эхэлсэн. 2019 оны эхнээс хэрэгжүүлж эхлэх хөтөлбөрийг 2018 оны хагаст зарласан нь оны төгсгөлд зээл олголтыг огцом нэмэгдүүлж 101 хувьд хүргэсэн. Бодлогын хөтөлбөрөө тооцоолоогүй зарласан нь өрхүүдийн үйл хөдлөлд хүчтэй нөлөөлсөн. Эдийн засгийн өсөлт саарч, салбаруудын ашиг буурч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэж эхлэх үед өрхүүдэд үүсэх эрсдэл хэр байгааг тооцоолж, улмаар урьдчилсан арга хэмжээ авах нь зүйтэй.Олон улсад өрхийн өрийн түвшинд микро стресс тестүүдийг 2008 оноос хойш улсуудын төв банкууд илүүтэй хийж эхэлсэн. Энэ нь төв банкуудын уламжлалт мөнгөний бодлогоос илүүтэй макро зохистой бодлого давхар хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой. Манай улсын хувьд өрхийн микро стресс тестийг 2017 онд төв банкнаас 2 удаа хийсэн байдаг. Харин энэхүү судалгаанд зааг утга аргачлалд суурилан өрхүүдийн өр, орлогын харьцааны зааг утгыг өрхүүдийн эрсдэлтэй зээлийн хувь хэмжээг макро тоон мэдээлэлтэй(иргэдийн чанаргүй зээлийн харьцаа үзүүлэлт) нийцтэй байхаар калибраци хийж олсноороо бусад судалгаануудаас шинэлэг боллоо. en_US
dc.subject Өрхийн өр, орлогын харьцаа, санхүүжилтийн маржин, зааг утга, өрхийн дампуурах магадлал, давхар зээл. en_US
dc.title Өрхийн зээлийн эрсдэлийг бууруулах арга зам en_US
dc.title.alternative Ways to decrease the risk of household loans en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Дэмбэрэл, Больтогтох


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах