Хураангуй:
Монгол улсын хөрөнгийн биржийн 1-р ангилаллд багтдаг идэвхтэй арилжаа хийгддэг компаниуд болон А болон Г компаний санхүүгийн үзүүлэлтийн харьцуулсан шинжилгээнд суурилан компаний эргэц, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх боломжийн талаар судалж. Дараа жилүүдийн /дунд хугацааны/ санхүүгийн төлөвлөгөөнд оруулахыг зорилоо.
Судалгаагаа дээрх компаниудын 2014-2018 оны санхүүгийн тайланд шинжилгээ хийн, тухайн тайлангаас эргэлтийн хөрөнгөтэй холбоотой үзүүлэлт нь муу болон үзүүлэлт нь унаж байгаа үзүүлэлтүүдийг хэрхэн сайжруулж болох талаар судаллаа. Шинжилгээгээр бараа материалын насжилт үзүүлэлт “Г” компаний хувьд бусад хүнсний салбаруудаас муу үзүүлэлттэй байсан ба Бараа материалын төлөвлөлтийг борлуулалтын төлөвлөгөө, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, зам хоног, нөөц бэлдэлт, хамгийн бага захиалга зэргээс хамаарч түүхий эдийн захиалга өгснөөр бараа материалын насжилтыг 61.4 өөс 26.8 хүртэл бууруулж чадсан. Мөн ашигт ажиллагааны үзүүлэлтүүд эерэг нөлөөг үзүүлсэн ба “Г” компаний ашигт ажиллагаа Ашигт ажиллагаанд өртгийн тогтвортой бодлого явуулсан ба нийт ахиуц ашигт өөрчлөлт бага орсон Цэвэр ахиуц ашиг 2018 онд 7.6 хувьтай байсан бол 2025 онд 10.8 хувь болж өсөхөөр, ROA 2018 онд 12.8 хувь байсан бол 2025 онд 19.3 хувь, ROE 2018 онд 19.0 хувиас 2025 онд 23.1 хувь болж өсөхөөр, “А” компаний ашигт ажиллагаа цэвэр ахиуц ашиг 2018 онд 8.0 хувьтай байсан бол 2025 онд 16.0 хувь болж өсөхөөр, ROA 2018 онд 6.6 хувь байсан бол 2025 онд 19,4 хувь, ROE 2018 онд 12.2 хувиас 2025 онд 23.3 хувь болж өсөхөөр байна
Эрс тэс уур амьсгал нь манай орны хүнснйи салбарын бизнесийн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлж тогтмол явуулж чаддаггүй санхүүгийн хувьд тогтворгүй байдалд хүрдэг байна. 4 улирлын мөнгөний боломж борлуулалтын орлоготой байж чаддаггүй. Хүнсний салбарын өсөлт 23 орчим хувиар жилд дунджаар өсч байгаа нь сайн үзүүлэлт болж байна