dc.description.abstract |
Уламжлалт эдийн засагт оролцогчдыг рационал шийдвэр гаргадаг гэж үздэг гэвч энэ нь бодит байдалтай нийцдэггүй. Энэ байдлыг анзааран 1980-н онд эдийн засгийн салбар шинжлэх ухаан болох “Үйл хөдлөлийн эдийн засаг” буюу “Behavioral economics” хөгжиж ирсэн. Уг салбар шинжлэх ухааныг үндэслэгч судлаачид нь Принцтоны Их сургуулийн профессор, нобелийн шагналт эдийн засагч Даниел Канеман (Daniel Kahneman), Мичиганы Их сургуулийн сэтгэл зүй, эдийн засгийн профессор Амос Тверски (Amos Tversky) нар билээ. Үйл хөдлөлийн эдийн засгийн гол онцлог нь сэтгэл зүйн ухамсаргүй үйл хөдлөлийг эдийн засагтай холбосноороо уламжлалт эдийн засгийн онолын тайлбарлаж чадаагүй ойлголт, үр дүнгүүдийг тайлбарлаж бодит байдалтай ойртуулж чадсан явдал юм. |
en_US |