Хураангуй:
Энэхүү мастерын зэрэг горилсон судалгааны ажлаар уул уурхайн салбарын компаниудад тулгамдаж буй асуудлыг илрүүлэн, орлогын бүртгэлийн онол аргазүйг судлан Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, эрхзүйн зохицуулалтын хүрээнд олон улсын стандартад нийцүүлэн орлогын бүртгэлийг сайжруулах арга замыг тодорхойлон заавар зөвлөмж боловсруулсан.
Нэгдүгээр бүлэгт, СТОУС-ын Зөвлөлөөс гаргадаг стандартууд, Монгол Улсын нягтлан бодох бүртгэл, тайлагналын тухай хууль, журмууд, манай улсад батлагдан мөрдөгдөж байгаа нягтлан бодох бүртгэл, тайлагналын стандарт зэргийг авч үзэв.
Хоёрдугаар бүлэгт, Уул уурхайн салбарын тойм судалгаа тэр дундаа шатах ашигт малтмалын төрлийн нэг болох нүүрсний салбарын өнөөгийн байдлын судалгаа, мөн тухайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаарх судалгаа, салбарын орлогын бүртгэл болон тайлагналын өнөөгийн байдлын судалгааг тус тус хамруулсан.
Гуравдугаар бүлэгт, Төрийн сан, татварын албаны мэдээллийн архиваас нүүрсний салбарын төлөөлөл болох компаниудын санхүүгийн болон татварын тайлангийн мэдээллүүд дээр харьцуулсан шинжилгээ, баримт бичгийн шинжилгээний аргуудыг ашиглан тооцоололыг хийж цаашид нүүрсний салбарын орлогын бүртгэлийг сайжруулах замаар хууль, эрхзүйн зохицуулалтын хүрээнд олон улсын стандартад нийцсэн тайлан бэлтгэх аргазүйн зөвлөмж зэргийг багтаалаа.