СЭЗИС - Бүтээлийн сан

Арилжааны банкны Худалдаанд суурилсан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн удирдлагыг сайжруулах боломж, арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зоригт, Оюунцацрал
dc.contributor.author Чулуунбаатар, Азжаргал
dc.date.accessioned 2019-12-11T04:05:40Z
dc.date.available 2019-12-11T04:05:40Z
dc.date.issued 2019-12-11
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1559
dc.description.abstract Худалдааны санхүүжилтээр дамжуулан мөнгө угаасан нь нотлогдвол гадаадын банкууд ностро дансаа хааж эхлэх, банкуудад болон Монгол Улсад нэр хүндийн эрсдэл учрах, асар өндөр санхүүгийн хохирол хүлээх эрсдэлтэй бөгөөд МУТСТ тогтолцоогоо сайжруулж, санхүүгийн гэмт хэрэг үйлдэгдэх бүхий л боломж гарцуудыг хаах арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй бол “саарал жагсаалт”-д орох ба санхүүгийн системийн, улмаар нийт эдийн засгийн хэвийн үйл ажиллагааг уналтад оруулах ноцтой аюул, цаашлаад Монгол Улсын зээлжих зэрэглэл буурах, гадаад зах зээлээс хөрөнгө босгох боломж хумигдах, банкуудын гадаад гүйлгээ зогсох, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ханш өсөх зэрэг үр дагавар дагуулахаар байна. Худалдаанд суурилсан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн удирдлагын талаар одоохондоо ямар нэгэн заавар зөвлөмж, яриа хэлэлцүүлэг, дүрэм журмыг судлаач бид хараахан олж хараагүй, энэ төрлийн судалгаа ховор байна. Тиймээс Монголын арилжааны банкуудын худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулж мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн удирдлагын тогтолцоог үнэлж, сайжруулах боломж, арга замыг судалж, арилжааны банкуудад санал зөвлөмж өгөхөд энэхүү ажлын гол зорилго оршино. Энэхүү зорилгодоо хүрэх үүднээс Худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээ, МУТС гэмт хэргийн тухай, Худалдаагаар дамжуулж мөнгө угаах арга техник, түүнтэй тэмцэх олон улсын банкуудын туршлага практик, анхаарах хүчин зүйлсийн талаар судаллаа. Монгол улсад одоогоор 13 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаагаас Худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагч байгууллагууддаа санал болгодог ХААН Банк, ХХБ, Голомт банк, Хасбанк гэсэн 4 банк дээр төвлөрөн баримт бичиг цуглуулах арга, асуулга анкетын арга, ярилцлагын арга, кейс харьцуулсан шинжилгээний аргуудыг ашиглан эмпирик судалгаагаа хийсэн болно. Судалгааны үр дүнд арилжааны банкууд худалдаанд суурилсан мөнгө угаалт, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг бууруулж, эрсдэлийн удирдлагын тогтолцоогоо сайжруулахын тулд эрсдлийн удирдлагын засаглал сайжруулж, удирдлагын оролцоогоо нэмэгдүүлэн, Харилцагчаа таньж мэдэх үйл ажиллагаандаа худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн авах харилцагчийн хувьд нэмэлт шаардлагуудыг тодорхойлж, дотооддоо гүйлгээний хяналт, сэжигтэй гүйлгээг мэдээллэх, мэдээллийн бааз үүсгэх чиглэлээр тогтмол сургалт хийж, үйл ажиллагаандаа хэвшүүлэх, мөн худалдааны санхүүжилтийн гүйлгээнд оролцогч ажилтнуудад зөвхөн бүтээгдэхүүн үйлчилгээ талаас нь биш, МУТС эрсдэл, анхаарах хүчин зүйлсийн талаар тогтмол сургалт орох, ажилтнуудын энэ талаарх мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй байгаа нь харагдаж байна. en_US
dc.subject Худалдааны санхүүжилт en_US
dc.subject Худалдаанд суурилсан мөнгө угаалт en_US
dc.subject Худалдаанд суурилсан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл en_US
dc.subject Харилцан үнэлгээ en_US
dc.subject МУТС эрсдэлийн удирдлагын тогтолцоо en_US
dc.subject Анхаарах хүчин зүйлс en_US
dc.title Арилжааны банкны Худалдаанд суурилсан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн удирдлагыг сайжруулах боломж, арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах