dc.description.abstract |
Энэхүү судалгаа нийслэлийн төвийн 6 дүүрэгт 486 хүнийг санамсаргүй аргаар
түүвэрлэн авч цайны хэрэглээ болон худалдан авах шийдвэр гаргалтын хэв маягыг
судлах зорилготойгоор өөрийн зохиосон цайны хэрэглээг тодорхойлох асуулга болон
“Consumer Styles Inventory” аргуудыг ашиглан хийгдсэн.
Хэрэглэгчдийн худалдан авах шийдвэр гаргалтын хэв маяг нь хүний сэтгэхүйн
үйл ажиллагаа гадаад орчны нөлөөтэйгээр бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах үйл явцыг хэлдэг. Тиймээс худалдан авагчдын сэтгэхүйн үйл ажиллагааг судалж, хэрхэн үр дүнтэй нөлөөлөх арга замуудыг боловсруулах нь маркетерын гол ажлуудын нэг, амжилттэй бизнесийн хөдөлгөгч хүч болох юм. Гэвч манай улсад худалдан авагчийн шийдвэр гаргалтын талаар судалгаа, шинжилгээний ажил түгээмэл биш байна. Судалгааны боловсруулалтаас брэнд болон загварыг эрхэмлэгч худалдан авагчид хар цай, ногоон цай зэрэг ихэнхи цайны төрлүүдэд худалдан авалтаараа тэргүүлсэн байсан бол мөнгийг эрхэмлэгч худалдан авагч ихэнхи цайны төрөлд хамгийн бага худалдан авалтыг хийдэг гэсэн үр дүн гарсан. |
en_US |