dc.description.abstract |
2010-2016 онуудад хэрэгжсэн “Чацаргана” хөтөлбөрийн хүрээнд Чацаргана жимсний
үнэ цэнэ өсч, тухайн жимсний найрлага бүхий олон төрлийн хүнсний болон гоо
сайхны, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийн төрөл, тоо хэмжээ өссөн билээ. 2014-2018 оны байдлаар дотоодод хураасан жимс жимсгэнэ дунджаар 1,397,111.2 кг буюу
1,397.1тонн байсан нь дотоодын нийт хэрэгцээний 15%-г хангахуйц хэмжээ юм.
Чацаргана жимсээр өтгөрүүлсэн шүүс, ундаа, зайрмаг, охь гэх мэт хүнсний
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Дээрх бүтээгдэхүүнээс өтгөрүүлсэн шүүс болон
ундаа нь элсэн чихрийн агууламж өндөртэй, удаан хадгалах антибиотик агуулдаг тул
цээж хорсох, витаминлаг чанар алдагдах гэх мэт сөрөг нөлөө их байна.
ШимтЖимс чацарганы үйлдвэр байгуулсанаар чацаргана жимсийг органик хэлбэрээр
гэрийн болон гадаад орчинд сонголттойгоор шууд хэрэглэх боломжийг олгоно. |
en_US |