СЭЗИС - Бүтээлийн сан

БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДЫН ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР, ТҮҮНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Б, Мөнхбаяр
dc.contributor.author Амарсанаа, Индра
dc.date.accessioned 2019-07-04T05:57:46Z
dc.date.available 2019-07-04T05:57:46Z
dc.date.issued 2019-07-04
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1544
dc.description.abstract Бизнесийн орчинд харилцааны ур чадвар (ХУЧ) нь байгууллагын хамтын ажиллагааг эхлүүлж цаашид амжилттай үргэлжлүүлэх, үр ашгаа нэмэгдүүлэх, нэр хүндээ өсгөх, бизнесээ өргөжүүлэх, хэрэглэгч болон хөрөнгө оруулагчдыг татахад чухал үүргийг гүйцэтгэдэг бөгөөд удирдлага болон ажилтны ХУЧ-т анхаарч, хөгжүүлэх хэрэгцээ шаардлага Монголын бизнесийн байгууллагуудад гарч байна. Энэхүү судалгааны ажил нь ХУЧ, түүний ач холбогдол болон олон улсад ХУЧ-ыг хэрхэн хөгжүүлж байгаа, мөн Монгол улс (МУ)-д өнөөдөр ХУЧ ямар түвшинд байгаа, үүнд бизнесийн байгууллагууд хэрхэн анхаардаг, цаашлаад ХУЧ-ын байгууллагад үзүүлэх нөлөө зэргийг хамарна. Уг судалгаагаар Монголын томоохон салбаруудад үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагуудад тулгамдаж буй ХУЧ-ын асуудлыг олж илрүүлэн, түүний шалтгааныг судлаж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, санал зөвлөмж боловсруулах зорилготой. ХУЧ-ын судалгааг анкетын болон ярилцлагын аргаар Монголын ДНБ-ний дийлэнх хувийг бүрдүүлдэг 5 салбарт үйл ажиллагаа явуулж буй 15 байгууллагын дундаас дээш түвшний менежер болон удирдлагуудаас буюу нийт 225 ажилтнаас авч үнэлсэн. Анкетын асуулга нь Үндсэн болон ХУЧ гэсэн хоёр хэсэгт хуваагдах бөгөөд ХУЧ нь Бусдыг сонсох, Бичгээр харилцах, Харилцан ярилцах, Зөрчилдөөнийг шийдвэрлэх, Хамтран ажиллах, Удирдлагатайгаа харилцах, Бусдад зааварлаж зөвлөх, Бусдыг манлайлах, Эргэх холбоотой ажиллах гэсэн 9 үзүүлэлтээс бүрдэнэ. Ярилцлагын асуулгыг анкетын аргаар авсан судалгааны үр дүнд үндэслэж, үзүүлэлтийг бататгах, ХУЧ-ын талаар нарийвчилан тодруулах зорилгоор авсан. Судалгааны ажлын хүрээнд тоон шинжилгээний аргыг ашиглан үр дүнг тооцсон бөгөөд дээрх 15 байгууллагын ХУЧ-ыг дундажилж авч үзэхэд 76%-тай буюу хангалтгүй түвшинд байгаа нь байгууллагын зүгээс анхаарал хандуулж, хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Түүнчлэн хүчин зүйлсийн шинжилгээгээр ажилтны ХУЧ нь орчин буюу байгууллагын соёлоос хамаардаг болох нь ажиглагдсан. Аливаа байгууллагын хувьд анкетын загварыг ашиглан өөрийн байгууллагын бүх ажилтнуудыг хамруулсан судалгааг авч шинжилснээрээ байгууллагынхаа ХУЧ-ын түвшин, цаашид анхаарал хандуулах, сайжруулах шаардлагатай ур чадварыг олж мэдэх боломжтой юм. Тухайн судалгаа нь анх удаа хийгдэж байгаа тул зарим хязгаарлалтууд гарсныг үгүйсгэх аргагүй бөгөөд туршилтын судалгаа гэдгээр үүнийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй болов уу. en_US
dc.subject харилцааны ур чадвар, ажилтан, байгууллага en_US
dc.title БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДЫН ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР, ТҮҮНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах