Хураангуй:
Арилжааны банкуудын нийт зээлийн багцын 20%-ийг дангаар эзэлдэг цалингийн зээлийн хугацаа хэтэрсэн хэмжээ нь бусад зээлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад хамгийн бага байна. Орлого тогтмол, эрсдэх магадлал багатай тул цалингийн зээлийг кредит скорингийн загвар ашиглан олгох процессийг нь түргэвчлэхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм.
Эрсдэлийг тараан байршуулж, олон тоогоор олгодог энэхүү зээлд банкны эдийн засагч нар их цагийг зарцуулж байгааг ажлын зураг авалт хийж гаргасан. Гэтэл финтек загвар ашиглан, хүчтэй өрсөлдөж байгаа ББСБ-ууд богино хугацаанд харилцагч нарыг хүлээлгэлгүйгээр бага хэмжээтэй, өндөр хүүтэй хэрэглээний зээлүүдийг олгож байна. Иймд арилжааны банкууд хоорондоо өрсөлдөхөөс гадна, зээл олгогч бусад байгууллагуудтай өрсөлдөж, бага хүүтэй зээлийг хурдан шуурхай олгох хэрэгцээнд үндэслэж энэхүү судалгааны ажлыг бичлээ.
“А” банкны 1326 зээлдэгчийн мэдээлэлд тулгаарлан ложит загвар ашиглаж хугацаа хэтрэх магадлалыг оноожуулсан. Энэхүү онооний загварыг мөн А банкны 4307 зээлдэгчийн мэдээллээр шалгахад цалингийн зээл олгох хугацааг 4 дахин хэмнэж байна. Үүнээс гадна арилжааны банкуудад ажиллаж байгаа зээлийн ахлах мэргэжилтнүүдээс ярилцлага авч үр дүнг баталгаажуулсан. Цалингийн зээл олголтыг түргэвчилж, хэмнэсэн хугацааг ашиглан бусад үүрэгт ажлыг чанаржуулах, өөр зээлийн бүтээгдэхүүн борлуулалтыг нэмж, өрсөлдөх чадварыг сайжруулснаар, байгууллагуудтай урт хугацаанд хамтран ажиллах юм. Зээл хүсэгч нь банканд хүсэлт өгөх үед зээл авах боломжтой үгүйг шуурхай тогтоож, олгох шийдвэрийг тухай бүрт нь гаргаж чадахаар байна.