СЭЗИС - Бүтээлийн сан

МАХНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨРТӨГ ТООЦОХ СИСТЕМИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Б, Дэлгэрсайхан
dc.contributor.author Очирбат, МӨНХ-ЭРДЭНЭ
dc.date.accessioned 2019-06-28T06:45:03Z
dc.date.available 2019-06-28T06:45:03Z
dc.date.issued 2019-06-28
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1515
dc.description.abstract Өнөө үед аливаа үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын өрсөлдөх чадварыг зөвхөн зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүн үйлчилгээ нь тодорхойлохоо болиод байна. Техник технологи хөгжихийн хэрээр үйлдвэрлэлийн байгууллагуудын үйл явц автоматжиж, хөдөлмөрт суурилсан үйлдвэрлэлээс үйлдвэрлэлийн нэмэгдэлд суурилсан үйлдвэрлэл рүү мөн чанар нь шилжиж байгаа билээ. Энэхүү хурдацтай өөрчлөгдөх бизнесийн орчинд байгууллага өөрийн онцлогт тохирсон өртөг тооцох системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглах нь байгууллагын ашигт ажиллагааг тодорхойлох, бүтээгдэхүүний үнэ тогтоох, өрсөлдөөнд зардлаар давамгайлах боломжийг бий болгоно. Байгууллагын хувьд өрсөлдөөнд давуу талтай байх хүчин зүйлсэд зардлын бага түвшинд зах зээлийн нөлөөлөхүйц хувийг эзлэн урт хугацаанд оршин тогтнох чадвар зайлшгүй орох бөгөөд энэ нь байгууллагуудын хувьд өртгийн тооцоолол, өртгийн удирдлагыг нэн тэргүүнд судлах, өөрсдийн үйл ажиллагаанд тoхирсон өртгийн системийг байгууллагад нэвтрүүлэх шаардлагыг бий болгож байгаа юм (Д.Ариунзаяа, 2016). Өртгийн системийн үр дүн болох өртгийн оновчтой мэдээлэл нь зөвхөн удирдлагыг шийдвэр гаргахад туслах мэдээллээр хангах төдийгүй санхүүгийн тайлагналын хүрээнд хэрэгцээтэй тул байгууллага бүрд чухал шаардлагатай болно. Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг болох хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамаарах мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь үйл ажиллагаа, хамрах хүрээгээ сүүлийн жилүүдэд тэлж байгаа билээ. 2017 онд хөдөө аж ахуйн салбарт шинээр 30 үйлдвэр байгуулагдан, 124 үйлдвэр үйл ажиллагаагаа өргөтгөсөн байна (ХХААХҮЯ, 2017). Малын тоо жил бүр өсөж байгаа дээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжих бодлого хэрэгжиж байгаа тул мах бэлтгэлийн үйлдвэрийн газрууд ихээр нэмэгдэж байгаа нь салбарын хүрээнд өрсөлдөөнийг нэмэгдүүлж байна. Уг чиглэлээр 2018 оны 5-р сараас үндсэн үйл ажиллагаа явуулж эхлээд буй Х компани нь тусгай зөвшөөрлийн дагуу төхөөрсөн малын цул махыг эвдэж янзлан экспортолдог болно. Өмнөх жилүүдэд Х байгууллага үйлдвэрийн байрыг барих, захиалгын сувгийг тэлэх, туршилтын үйлдвэрлэл явуулах зэргээр хөрөнгө оруулалт татахад анхаарч байсан бол саяхнаас борлуулалтын үйл ажиллагаа явуулж эхэлснээр өрсөлдөөнд давуу талыг бий болгох, бүтээгдэхүүний үнэ тогтоох, цаашдын хөрөнгө оруулалтыг татахын тулд ашигт ажиллагааг тодорхойлох, бүтээгдэхүүний үнэлгээг тогтоох хэрэгцээ шаардлага үүсээд байна. Хэдийгээр махны үйлдвэрлэлд өртгийн бүхий л системийг ашиглаж болох ч тус байгууллагад тохирсон өртгийн загварыг сонгох нь оновчтой өртөг тооцооллын суурь болох билээ. Уг судалгаа нь Х байгууллагын үйлдвэрлэл, үйл ажиллагааны процесст тохирсон өртөг тооцох арга хандлагыг тодорхойлох, уг аргын дагуу өртгийг тооцох, өртгийн системийг хэрэгжүүлэх боломжийг тодорхойлно. en_US
dc.subject Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, өртөг тооцох систем, холимог өртгийн систем, уламжлалт өртөг тооцох хандлага en_US
dc.title МАХНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨРТӨГ ТООЦОХ СИСТЕМИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах