dc.contributor.advisor |
Янжив, Дашпил |
|
dc.contributor.author |
Мөнхтулга, Номин |
|
dc.date.accessioned |
2019-06-28T03:16:39Z |
|
dc.date.available |
2019-06-28T03:16:39Z |
|
dc.date.issued |
2019-06-28 |
|
dc.identifier |
Бакалавр |
en_US |
dc.identifier.uri |
http://repository.ufe.edu.mn/handle/8524/1496 |
|
dc.description.abstract |
Энэхүү судалгаагны хүрээнд Үнэлгээний Олон Улсын Стандартын дагуу өртгийн, зах зээлийн, орлогын гэсэн суурь шинжилгээний аргуудыг судлан, эдгээр аргаас зах зээлийн болон орлогын арга ашиглан IPO гаргах зорилгоор хувьцааны бодит үнэлгээг тогтоохыг зорилоо. Судалгааны объектоор Монголын Хөрөнгийн Биржд бүртгэлтэй барилгын салбар дахь “Монгол Базальт” ХК-г сонгон авч Top-Down аргачлалаар Монголын эдийн засгийн нөхцөл байдал, барилгын салбарын өнөөгийн байдал, “Монгол Базальт” ХК-ийн нөхцөл байдал зэрэг эдгээр хүчин зүйлсийг судлан компанийн IPO гаргах үеийн хувьцааны бодит үнэлгээг тооцлоо. Хувьцааны үнэлгээг тогтоохдоо зах зээлийн хандлагаар үнэ ашгийн харьцаа болон дансны үнийн харьцаагаар хувьцааны үнэлгээг тогтоосон бол, орлогын хандлагаар чөлөөт мөнгөн урсгал хорогдуулалтын загвараар хувьцааны бодит үнэ цэнийг тооцон шинжилсэн. Судалгаа шинжилгээний үр дүнд FCFE аргаар үнэлэхэд хувьцааны бодит үнэ цэнэ 247 төгрөг гарсан бөгөөд FCFF аргаар тооцоход 236 төгрөг гарсан. Харин зах зээлийн аргаар үнэлэхэд үнэ ашгийн харьцаагаар тооцсон үр дүн 268 төгрөг гарсан бөгөөд дансны үнийн харьцаагаар тооцоход салбарын индикатор үзүүлэлтүүд хооронд маш өндөр савалгаатай байсны улмаас маш багаар буюу 87 төгрөгөөр хувьцааны үнэ цэнэ тогтоогдсон. Дээрх үр дүнгүүд хоорондоо ойролцоо утгатай гарсан бөгөөд “Монгол Базальт” ХК-ийн олон нийтэд санал болгосон үнэ болох 380 төгрөг нь илүү үнэлэгдсэн байх магдлалтай гэж үзэж байна. |
en_US |
dc.subject |
IPO, Бодит үнэ цэнэ, Top-down шинжилгээ, Орлогын арга, Зах зээлийн арга, Өртгийн арга |
en_US |
dc.title |
IPO гаргах зорилгоор компанийн бодит үнэлгээг тогтоох |
en_US |
ife.Мэргэжил.Нэр |
Менежмент, санхүүгийн |
|
ife.Мэргэжил.Индекс |
D340400 |
|
ife.Зэрэг |
Бакалавр |
|