Хураангуй:
Монголын уул уурхайн салбарын байгаль орчны талаарх мэдээлэл нь ихээхэн
зөрчилтэй. Ихэнх уул уурхайн компаниуд оновчтой бус арга хэлбэрээр үйл ажиллагаа
явуулж байгаа нь байгаль орчныг доройтуулж, үйлдвэрлэлийн бүтээмжийг бууруулахад
хүргэж байна. Уул уурхайн салбар нь эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг
хэдий ч тухайн салбарын өнөөгийн болон ирээдүйн үйл ажиллагаанаас байгаль орчинд
учирч болзошгүй хор хөнөөлийг бууруулахад шаардагдах зардлыг тооцож түүнийг
арилгах нөхөн сэргээх талаар арга хэмжээнүүд манай орны хувьд хангалттай биш байгаа
юм.