СЭЗИС - Бүтээлийн сан

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН УДИРДЛАГЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛД ХИЙСЭН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor С, Батбуян
dc.contributor.author Мөнхбаатар, ОЮУ-ЭРДЭНЭ
dc.date.accessioned 2019-06-28T01:24:03Z
dc.date.available 2019-06-28T01:24:03Z
dc.date.issued 2019-06-28
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1482
dc.description.abstract Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нийт 87 ТӨК байдаг (2018 оны байдлаар) ба тэдгээрийн 80 хувь нь алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд үүнд нөлөөлөгч сөрөг хүчин зүйлсийг нийгмээс олон янзаар тайлбарладаг билээ. Төр нь нийтийн өмчийг Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төрийн өмч гэж үзэж түүнийг өмчлөх бүрэн эрх бүхий субьектийг УИХ-ыг тодорхойлсон байдаг. Үүний дагуу УИХ төрийн өмчийг захиран зарцуулах, удирдах эрхийг Засгийн газаар, Засгийн газар түүнийг төлөөлж хэрэгжүүлэгч агентлаг болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар дамжуулан өмчийг удирддаг билээ. Төр ард иргэдэд дэд бүтэц, уул уурхай, ус цахилгаан станц гээд нийгмийн хангамжийг зайлшгүй хангах үүднээс үйлдвэр, газруудыг байгуулан ажилладаг. Үүнийг үр ашигтай зарцуулахын тулд хуулийн этгээдийн хэлбэр тэр дундаа ашиг олох зорилготой Компанийн хэлбэрт оруулан үйл ажиллагаа явуулж байна. ТӨК-ий үйл ажиллагаа, түүний зохицуулалттай холбоотой эрх зүйн зохицуулалт 2014 оноос эхлэн тодорхой хэмжээгээр зохицуулагдаж эхэлж байгаа болно. Иймээс нэг талаас төр буюу нийтийн эрх зүйн субьект хувийн эрх зүйн харилцаанд оролцож үйл ажиллагаа явуулж байгаа нь бизнесийн эрх зүйн холимог харилцааг үүсгэж байгаа бөгөөд 1990 оноос үүссэн бизнесийн эрх зүйн шинэлэг харилцаанд хэрхэн оролцож, эдийн засаг болон хууль эрх зүйн орчин нь ТӨК-ий үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгаа, тэр дундаа ТӨК-ийн удирдлагын зохицуулалт нийтийн эрх зүйн болон, хувийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд хэрхэн уялдаа холбоотойгоор зохицуулагдаж түүнд хуулийн хийдэл, хууль хоорондын зөрчилдөөн эсвэл хууль хэрэгжилтэд асуудал байгаа эсэх тэдгээр нь ТӨК-ийн үйл ажиллагаа, зорилгоо үр дүнтэйгээр биелүүлэхэд нөлөө үзүүлж буй эсэхийг судлахад оршино. en_US
dc.subject Төрийн өмчит компани, өмч удирдах эрх, компанийн засаглал, тогтвортой удирдлага en_US
dc.title ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН УДИРДЛАГЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛД ХИЙСЭН СУДАЛГАА en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах