СЭЗИС - Бүтээлийн сан

Хувьцаа худалдан авагчдын шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганбат, Нарантунгалаг
dc.contributor.author Өлзийбат, Мөнхгэрэл
dc.date.accessioned 2019-06-27T09:03:22Z
dc.date.available 2019-06-27T09:03:22Z
dc.date.issued 2019-06-27
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1475
dc.description.abstract Монгол улсын хувьд үнэт цаасны зах зээл дээр сүүлийн 2 жилд арилжааны идэвх эргэн сэргэж, 6 компани нийтэд хувьцаагаа санал болгон гаргах зөвшөөрөл авч 5 компани нь 2018 онд IPO гарган 26.7 тэрбум төгрөгийг амжилттайгаар татан төвлөрүүлсэн байна. Үүнийг судлаачид иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээлэл нэмэгдэж, энэхүү салбарт хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Хөрөнгө оруулагчид өсөхийн хэрээр компаниуд тэдгээрийн зан төлөв болон шийдвэр гаргалтыг судалж, ямар хүчин зүйлүүд дээр тулгуурлан шийдвэр гаргалт хийдэг талаар олж мэдэх шаардлагатай болж байна. Уг судалгааны ажлын гол зорилго нь хувьцаа худалдан авах шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлж, хэрэглэгчдийн ялгаатай зан төлөвүүдийг илрүүлж, судалгааны үр дүнд үндэслэн санал зөвлөмж боловсруулахад оршино. Судалгааны ажлыг биечилсэн болон онлайн хэлбэрээр Улаанбаатар хотын 228 хөрөнгө оруулагчаас дөхөмтэй түүврийн арга ашиглан асуулга болон ярилцлагын аргаар авсан. Энэхүү судалгааны загварыг боловсруулахдаа Непал улсын Tribhuvan их сургуулийн судлаач Pradeep Phuyal-ийн “Хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлс” сэдэвт судалгааны ажил болон Kenyatta их сургуулийн судлаач Vincent S. Mutswenje-ийн “Непал улс дахь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа” сэдэвт судалгааны ажлыг тус тус үндэслэн боловсруулсан. Асуулгын анкет нь 3 хэсгээс бүрдсэн ба 4 хүчин зүйл, 24 хувьсагч бүхий нийт 21 асуулттай. Шинжилгээний үр дүнд 4 хүчин зүйл нь шийдвэр гаргалтад эерэгээр нөлөөлдөг гэж гарч ирсэн бөгөөд санхүүгийн тайлангийн мэдээлэл, компанийн дүр төрх, бусдын санал зөвлөгөө нь шийдвэр гаргалтад илүү нөлөөлдгийг илрүүлсэн. en_US
dc.subject Шийдвэр гаргалт, Хүчин зүйл, Хувьцаа, Нөлөөлөх хүчин зүйл, Санхүүгийн тайлангийн мэдээлэл, Компанийн дүр төрх, Бусдын санал зөвлөгөө, Хувийн хэрэгцээ, Хөрөнгийн зах зээл en_US
dc.title Хувьцаа худалдан авагчдын шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах