СЭЗИС - Бүтээлийн сан

Улсын нэгдсэн төсвийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Я, Дашпил
dc.contributor.author Батбаяр, Уянгаа
dc.date.accessioned 2019-06-27T08:26:45Z
dc.date.available 2019-06-27T08:26:45Z
dc.date.issued 2019-06-27
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1467
dc.description.abstract Эдийн засгийн өсөлт болон төсвийн зардал нь шинжилгээ болон мэтгэлцээний хувьд чухал субьект юм. Төсвийн зардал нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой дэмждэг үү, үгүй юу гэдэг нь гол асуулт болж өгдөг байна. Зарим эрдэмтэд төсвийн зардлыг, тухайлбал, биет дэд бүтэц ба хүний капиталд зарцуулах нь эдийн засгийн өсөлтийг өсгөж чадна гэж үздэг хэдий ч мөн богино хугацаанд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж байна. ​Засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх нь улсын байгууллагуудын ажилгүйдэлийг нэмэгдүүлж бизнесийн салбарын нийлүүлэгч пүүсүүдийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлдэг байна. Кейнсийн онолын дагуу эрэлт өсөхөд бизнес эрхлэгчид илүү их бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгодог бөгөөд үр дүнд нь төсвийн зардлаас хавь илүү ДНБ-ний өсөлтийг үзүүлдэг байна. Төсвийн тэлэлт нь эрэлт болон бүтээмжийг ихэсгэгч болж өгдөг байна. Тиймээс Кейнсийн онолд төгс өрсөлдөөнт зах зээл орших боломжгүй гэж үздэг ба ялангуяа зардалд, засгийн газрын зүгээс мөнгөний бодлого ашиглан төсвийн үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй гэж үздэг. ​Гэсэн хэдий ч онолын хувьд төсвийн зардал нь өсөлтөд нөлөөлөх талаар зөвшилцөлд хүрдэггүй. Мөн төсвийн зардал, эдийн засгийн өсөлт хоёрын харилцан хамаарлын талаар олон судалгаа байдаг юм. Bose, N (2007), Haque болон Kim (2003), Sutherland (2009) эдгээр судалгаанууд нь төсвийн зардал нь эдийн засгийн өсөлтөд тодорхой хэмжээгээр эерэгээр нөлөөлж байгааг илрүүлсэн байдаг. Харин баян, чинээлэг улсуудын хувьд засгийн газар нь том байх тусмаа эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж буйг Abu-Badaer болон Abu Quarn (2003) нар онцолжээ. Тиймээс, улсын төсвийн зардлыг эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах боломжтой газруудад хуваарилах үндэслэл нь эмпирик байдлаар тодорхойлогдсон байх ёстой байна. Энэхүү судалгаа төсвийн зардал болон эдийн засгийн өсөлт хоорондын хамаарлын талаар байх юм. en_US
dc.subject Төсөв en_US
dc.subject эдийн засаг en_US
dc.title Улсын нэгдсэн төсвийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах