СЭЗИС - Бүтээлийн сан

ҮЙЛДВЭРИЙН БАЙГУУЛЛАГЫН ӨРТӨГ ТООЦОХ СИСТЕМИЙГ БОЛОВСРУУЛАХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Болд, Дэлгэрсайхан
dc.contributor.author Мөнхбаяр, Ундармаа
dc.date.accessioned 2019-06-27T08:22:23Z
dc.date.available 2019-06-27T08:22:23Z
dc.date.issued 2019-06-27
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1466
dc.description.abstract Аливаа улс орны эдийн засагт нөлөөлдөг томоохон салбаруудын нэг нь барилгын салбар байдаг ба барилгын салбарын хөгжил нь тухайн улс орны хөгжлийн нүүр царай болдог төдийгүй нийгмийн салшгүй нэг илэрхийлэл болдог билээ. Манай Монгол улсад сүүлийн жилүүдэд барилга, орон сууц, авто зам, уул уурхайн томоохон төслүүд гээд их бүтээн байгуулалтууд хийгдэхийн хэрээр тус салбарын эдийн засагт оруулах хувь нэмэр ихсэж байна. Үүнийгээ дагаад барилгын материалуудын эрэлт ч мөн ихсэж байгаагийн нэг нь цементийн материал юм. Мөн өнөөгийн хурдацтай өөрчлөлт дэвшилтүүдийг дагаад компанид бүтээгдэхүүнээ сайжруулах, дахин загварчлах, бизнесийн стратегиа зөв төлөвлөж, шийдвэр гаргах нь өрсөлдөөний давуу талыг бий болгох төдийгүй зах зээл дахь байр сууриа бататгаж, улам өргөжин тэлэх боломжийг олгодог байна. Тийм учраас дотоодод үйлдвэрлэлээ эрхэлж байгаа үйлдвэрүүд өртгөө илүү бодитой тооцож борлуулах нь үйлдвэрлэл технологийн дэвшилт, бүтээгдэхүүний чанар болоод манай улсын эдийн засагт ч чухал ач холбогдолтой юм. Өнөөдрийн байдлаар манай улсад үйл ажиллагаагаа эрхэлдэг дотоодын цементийн үйлдвэрүүд байдаг ба эдгээрийн нэг болох “А” ХХК-г сонгон авлаа. Бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг дотооддоо бэлтгэн, өртгөө бодитой тооцож, шийдвэр гаргалтандаа ашигтайгаар хэрэгжүүлж зах зээлд нийлүүлэхийн тулд байгууллага өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглаж буй арга, технологио сайжруулж, олон улсын стандартын дагуу үйлдвэрлэлээ хийж, өртгийн менежментийн системээ боловсронгуй болгох нь тулгамдаж буй асуудал байна. Иймээс судалгааны ажлын хүрээнд дээрх аж ахуй нэгж байгууллагын ашигт ажиллагаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төсөв, цаашдын тогтвортой үйл ажиллагааны үндсэн гол асуудал болох үйлдвэрийн бүтээгдэхүүний өртгийг ямар аргаар хэрхэн тооцвол илүү бодитой байх талаар судлан тооцож үзэх юм. en_US
dc.subject өртөг тооцох арга хандлагууд, үйлдэлд суурилсан өртөг тооцох арга, өртөг бууралт, шийдвэр гаргалт en_US
dc.title ҮЙЛДВЭРИЙН БАЙГУУЛЛАГЫН ӨРТӨГ ТООЦОХ СИСТЕМИЙГ БОЛОВСРУУЛАХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах