СЭЗИС - Бүтээлийн сан

Нийгмийн маркетингийн кампанит ажлын үр дүнг үнэлэх нь (Unfriend хөдөлгөөний жишээн дээр)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Лхагвасүрэн, Эрхэмбаяр
dc.contributor.author Батсүх, Нинжмаа
dc.date.accessioned 2019-06-27T08:18:20Z
dc.date.available 2019-06-27T08:18:20Z
dc.date.issued 2019-06-27
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1464
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд төр, олон нийтийн байгууллагууд мөн компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгмийн маркетингийн кампанит ажлыг ихээхэн ач холбогдол өгөн хэрэгжүүлдэг болоод байна. Нөгөө талаас нийгмийн маркетингийн үйл ажиллагаа нь тодорхой эрэлт, шаардлагын дагуу бий болох буюу нийгмийн асуудлуудын тулгамдсан байдал нь кампанит ажлыг хэрэгжүүлэх гол шалтгаан нь болж буй юм. Гэсэн хэдий ч нийгмийн маркетингийн кампанит ажлыг хэрэгжүүлэгч байгууллагууд нь кампанит ажлын эцсийн үр дүнг үнэлэх тогтсон арга зүй ашиглахгүй байгаагаас гадна тухайн төслийн зорилтот хүлээн авагчдын зан төлөвт нөлөөлсөн бодит нөлөөллийг хэмжиж чадахгүй байсаар байгаа нь уг судалгааны чиглэлийг сонгох гол үндэслэл болсон. Судалгааны ажлын хүрээнд бусад орнуудад хэрэгжсэн нийгмийн маркетингийн кампанит ажлуудын үр дүнг үнэлэх үнэлгээний аргатай танилцан сэдвийн хүрээнд хийгдсэн гадаад болон дотоодын судлаачдын судалгааны бүтээлүүдийг судлан уг судалгаан дээр үндэслэн эмпирик судалгааны загвар боловсруулж Unfriend хөдөлгөөний үр дүнг үнэлсэн болно. Үр дүнг үнэлэхдээ тоон болон чанарын судалгааг хийсэн. Тоон судалгааг асуулгын судалгааны арга ашиглан Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн оршин суугчдаас сонгон нийт 402 хүнээс судалгаа авсан ба үүнээс шаардлага хангасан 308 өгөгдөлд шинжилгээ хийсэн. Чанарын судалгааг фокус бүлгийн ярилцлагын судалгааны аргыг ашиглан 3 насны бүлгийн 21 оролцогчдыг 3 бүлэгт хуваан ярилцлага хийж судалгаагаа авсан. Тоон судалгааны үр дүнд Unfriend хөдөлгөөний танигдсан байдал, хүмүүсийн хандлага болон итгэл үнэмшилд нөлөөлсөн байдал, мэдлэгийн түвшин, хариу үйлдэл гэсэн судалгааны загварын бүрдэл хэсгүүд бүгд эерэг үр дүнтэй гарсан. Чанарын судалгаагаар кампанит ажлын элементүүд болох олон нийтийн сүлжээний сайт дээрх контентуудыг хүлээн авах байдал болон нөлөөллийн хэмжээг тодруулахыг зорьсон ба үр дүнгээ гаргахдаа насны бүлгийн ялгаатай байдлыг тооцож үзсэн юм. Үр дүнгээс харахад Z үе буюу 18-24 насныханд үйл явдалтай, зохиомжит, өөрсдийн насны дүр бүхий, богино хэмжээтэй видео хамгийн их нөлөөлсөн бол Миллениалс болон X үеийнхэнд илүүтэй ярилцлага болон илтгэл хэлбэрийн, тухайлсан асуудлын талаарх олон хүний үзэл бодлыг тусгасан видео нөлөөлсөн байна. Судалгааны ажлын төгсгөлд Unfriend хөдөлгөөнийг хэрэгжүүлэгч төслийн баг болон цаашид нийгмийг кампанит ажлыг хэрэгжүүлэх байгууллагуудад зориулан судалгааны үр дүн дээр үндэслэсэн санал зөвлөмжийг боловсруулсан. en_US
dc.subject Нийгмийн маркетинг, Кампанит ажил, Үр дүнгийн үнэлгээ, Unfriend хөдөлгөөн, Цахим гэмт хэрэг en_US
dc.title Нийгмийн маркетингийн кампанит ажлын үр дүнг үнэлэх нь (Unfriend хөдөлгөөний жишээн дээр) en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах