СЭЗИС - Бүтээлийн сан

ЗААВАЛ БАЙЛГАХ НӨӨЦӨӨР ДАМЖУУЛЖ ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРУУЛАХ БОЛОМЖ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Б, Номун
dc.contributor.author Ганболд, Энхбат
dc.date.accessioned 2019-06-27T07:43:29Z
dc.date.available 2019-06-27T07:43:29Z
dc.date.issued 2019-06-15
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1456
dc.description.abstract Монгол улсын банк санхүүгийн систем 1990 онд хоёр хуваагдаж төв банк болон арилжааны банкны үйл ажиллагаа зааглагдаж ирснээс хойш банкны зээлийн хүүний түвшин хоёр оронтой тооноос буугаагүй ба өндөр зээлийн хүү иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад санхүүгийн дарамт үзүүлсээр байна.Банкны зээлийн хүү зах зээлийн тэнцвэр буюу бизнесийн зарчмаар өртөг дээр суурилж (эх үүсвэрийн зардал, заавал байлгах нөөцийн зардал, үйл ажиллагааны зардал, татварын зардал, ашгийн маржин гэх мэт) тогтдог ба эдгээр зардлууд тухайн банктай шууд болон шууд бус байдлаар холбоотой байдаг. Заавал байлгах нөөцийн хэмжээ нь төв банк талаас мөнгөний бодлого хэрэгжүүлэх нэг хэрэгсэл болдог бол арилжааны банкны хувьд нэгэн төрлийн татвар буюу шууд бус зардалд тооцогддог байна.Судалгааны үр дүнгээс товч дурьдахад улс орон бүр өөрийн эдийн засгийн бүтэц, хэмжээ, өрсөлдөх чадвар зэргээс хамаарч дотоодын санхүү, хөрөнгийн зах зээлийн үр ашигт байдлыг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулах, хэт их зээлийн өсөлтийг хязгаарлах үүднээс заавал байлгах нөөцийн хувь хэмжээг арилжааны банкны пассив буюу БТТХ-н шинж чанараас хамаарч ялгаатай тогтоох, нөөцийн хэмжээнд урамшуулал өгөх, чөлөөлөх зэрэг олон талт бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр эдийн засгийн дархлааг сайжруулж, улмаар зах зээлд зээлийн нийлүүлэлтийг нэмж, өрсөлдөөнөөр дамжуулан зээлийн хүүг бууруулах боломжийг бүрдүүлдэг байна. en_US
dc.subject Заавал байлгах нөөц en_US
dc.subject зээлийн хүү en_US
dc.subject Төв банк en_US
dc.subject Мөнгөний бодлого en_US
dc.title ЗААВАЛ БАЙЛГАХ НӨӨЦӨӨР ДАМЖУУЛЖ ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРУУЛАХ БОЛОМЖ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах