СЭЗИС - Бүтээлийн сан

Цалингийн тархалт, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Д, Гансүлд
dc.contributor.author Эрдэнэбат, Анхбаяр
dc.date.accessioned 2019-06-27T05:27:14Z
dc.date.available 2019-06-27T05:27:14Z
dc.date.issued 2019-06-27
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1436
dc.description.abstract Цалин бол өрх гэр, хувь хүмүүсийн орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг, тухайн эдийн засгийн агентын сайн сайхан байдалд шууд нөлөөлөгч хүчин зүйл юм. Орчин үеийн хөдөлмөрийн эдийн засгийн эцэг Жэкоб Минсерийн цалингийн тэгшитгэлийг ашиглан улс орон бүр хөдөлмөрийн зах зээл дэх ажилчдын цалинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлж байна. Энэхүү дипломын ажлын хүрээнд уг тэгшитгэлийн эконометрик асуудлыг шийдэх замаар цалингийн тархалтын ялгаатай хэсэгт байгаа ажилчдын цалинд ямар хүчин зүйлс хэрхэн нөлөөлж буйг тодорхойлохыг зорилоо. Судалгаанд Монгол Улсын ажилчдыг статистикийн хувьд ач холбогдолтойгоор төлөөлөх чадвартай 2016 оны ӨНЭЗС болон АХС-нд тус бүр хамрагдсан 11’000 гаруй өрх гэр, 40’000 орчим хувь хүний өгөгдлийг ашиглан Минсерийн цалингийн тэгшитгэлийг квантил регрессийн аргазүйгээр үнэлэв. 2009-2016 оны ӨНЭЗС-ны өгөгдлийг ашигласан квантил регрессийн үнэлгээний үр дүнд суурилан цалингийн тархалтын 90 дүгээр квантил болон хамгийн бага цалин авч буй 10 хувьд багтах ажилчдын цалинд нөлөөлөгч хүчин зүйлсийн нөлөөг харьцуулж, хугацааны динамик өөрчлөлтийг харууллаа. Шинжилгээний үр дүнд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд боловсролын хөрөнгө оруулалтын өгөөж өндөр ба цалингийн тархалтын медиан утгаас квантил өсөх бүрд уг өгөөж ихсэх хандлагатайг тооцоолов. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаа тархалтын бүх хэсэгт байгаа, мөн уул уурхайн салбарын ажилчдын цалингийн тархалтын 90, 10-р квантилын харьцаа хугацааны динамик утгуудад ямагт нэгээс их байгааг тодрууллаа. en_US
dc.subject Wage distribution, Mincerian equation en_US
dc.title Цалингийн тархалт, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах