СЭЗИС - Бүтээлийн сан

Аудиторын ёс зүйн зөрчлийг бууруулах арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ц, Хатанхангай
dc.contributor.author Гантөмөр, Мөнхзаяа
dc.date.accessioned 2019-06-27T04:19:36Z
dc.date.available 2019-06-27T04:19:36Z
dc.date.issued 2019-06-27
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1426
dc.description.abstract Өнөө цагт мэргэжлийн ёс зүй хэмээх ойлголт нь хурдацтай хөгжиж байгаа бөгөөд тэрхүү ёс зүйн дүрмийг зөрчсөнөөр мэргэжлийн нэр хүндийг санаатай болон санамсаргүйгээр унагаж байгаа хэрэг юм. Тиймээс мэргэжлийн ёс зүйн дүрмийг хүн бүр даган мөрдөж, ажил үүргээ биелүүлэх шаардлагатай. Аудиторуудын хувьд хараат бус байдал, аудиторын ёс зүйн үндсэн зарчмууд, аудитад тавигдах хууль эрх зүйн зохицуулалт, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, аудитын олон улсын стандарт зэрэг дүрэм, журмуудыг даган мөрдөж ажил үүргээ биелүүлэх хэрэгтэй. Энэхүү судалгааны зорилго нь аудиторуудын ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хамгийн их зөрчдөг ёс зүйн дүрмийг илрүүлж түүнийг хэрхэн бууруулж болохыг тодорхойлох зорилготой. Судалгаанд гадаад буюу хөндлөнгийн аудитын байгууллагын аудиторууд хамрагдах бөгөөд анкетын аргаар болон асуулгын аргаар судална. Мэргэшсэн нягтлан бодогч болон аудиторуудын хувьд ёс зүйн талаар баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг байгууллага нь ММНБИ юм. Энэхүү байгууллага нь төрийн бус байгууллага бөгөөд дотроо ёс зүйн хороотой. Тус хороо нь ёс зүйтэй холбоотой ирсэн санал гомдлыг хүлээн авч шалгаж, хэлэлцэж, шийдвэрлэх журмын дагуу ажиллаж, ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх талаар үндэслэлтэй дүгнэлт гаргаж, ММНБИ-ийн удирдах зөвлөлд танилцуулах үүрэгтэй байдаг. ММНБИ-ийн ёс зүйн хороонд 2013 оноос 2018 оны хооронд нийт 29 гомдол ирсэн ба түүнээс 27 гомдлыг шийдвэрлэсэн байна. Харин 2 гомдлыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хойшлуулсан. Судалгааны үр дүнд судалгаанд хамрагдсан аудиторуудын дийлэнх нь өмнө нь аудитын тухай хуулийн 20.4 буюу “аудитын компанийн үндсэн ажилтан өөр газар гэрээгээр давхар ажил хийхийг хориглох” заалтыг зөрчиж байсан гэж хариулсан. Манай улсын хувьд энэхүү зөрчлийг сануулах арга хэмжээ авдаг. Харин бусад орнуудад энэхүү хуулийг зөрчихөд их хэмжээний мөнгөн торгууль ногдуулах арга хэмжээ авдаг. Үүнээс манай улсын хувьд сахилгын шийтгэл нь хөнгөн байгаа учраас ёс зүйн зөрчил гарах магадлал ихсэж байгаа юм. Мөн дан ганц ММНБИ хяналт тавин ажиллах биш аудитын байгууллага өөрсдийн ажилчиддаа хяналт тавьж, мэргэжлийн ёс зүйн талаар танин мэдүүлэх хэрэгтэй. en_US
dc.subject Мэргэжлийн ёс зүй, Аудитор, Аудитын байгууллага, ММНБИ, Хууль эрх зүй, Дүрэм журам en_US
dc.title Аудиторын ёс зүйн зөрчлийг бууруулах арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах