Хураангуй:
Монгол Улс төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаарх
бодлогын баримт бичгийг 2009 онд баталсан байдаг. Үүний хүрээнд Концессын тухай
хууль 2010 онд батлагдсан. Концессын гэрээ гэдэг бол концессыг хэрэгжүүлэг эрх бүхий
этгээд, нөгөө төлөөс концесс эзэмшигчтэй байгуулсан гэрээг хэлнэ. Өөрөөр хэлбэл
хувийн хэвшил төртэй бичгээр байгуулсан гэрээ юм. Дэлхийн олон оронд төр хувийн
хэвшлийн хамтын ажиллагааг сайн хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь эдийн засаг, улс орны
дэд бүтэц хөгжилд сайнаар нөлөөлдөг.
Манай оронд концессын тухай хуулийн хэрэгжилт нэлээд шүүмж дагуулдаг. Учир
нь ихэнхдээ томоохон хэмжээний төсөл дээр концессын гэрээ байгуулдаг бөгөөд нэг
талаас улс төрийн ашиг сонирхол гардаг боловч нөгөө талаас хууль эрх зүйн орчин
хангалтгүй байгааг харуулж байна.
Судлаач миний бие энэхүү судалгааны ажлын хүрээнд концессын гэрээний
шүүхийн практикт тулгамдаж буй асуудал болох маргааны харьалалын талаар судалсан
болно.