СЭЗИС - Бүтээлийн сан

Байгууллагын дотоод аудитыг боловсронгуй болгох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Бадарч, Авирмэд
dc.contributor.author Батжаргал, Батмаа
dc.date.accessioned 2019-06-27T04:00:08Z
dc.date.available 2019-06-27T04:00:08Z
dc.date.issued 2019-06-27
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1420
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаараа дотоод аудитын онолын арга зүй, дотоод аудитын хууль эрх зүйн орчин, ХААН Банкны дотоод аудитын өнөөгийн байдлыг судлаж, дотоод аудитын үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал зөвлөмж боловсруулсан. Судалгааны ажлын эхний бүлэг нь онолын хэсэг бөгөөд тус хэсэгт дотоод аудитын үйл ажиллагаа, байгууллагад тус алба нь ямар үнэ цэнийг бий болгодог эсэх, ач холбогдол гэх мэт онолын мэдлэг болон дотоод аудитын албыг хууль эрх зүйн хүрээнд болон дотоод аудитын өнөөгийн байдлын судалгаа зэргийг хамруулсан болно. Энэхүү судалгааг хийхдээ холбогдох ном сурах бичиг, стандарт эрх зүйн баримт бичиг болон цахим эх сурвалж дээр үндэслэн бэлтгэсэн болно. Харин судалгааны хоёр дугаар хэсэгт “Байгууллагын дотоод аудитыг боловсронгуй болгох нь” сэдвийн авах судалгааны арга зүй, аргачлал, судалгааны зорилго, зорилт, хамрах хүрээ, судалгааны ажлыг боловсруулахад болон үр дүнг нэгтгэн бичихэд хэрэглэх судалгааны арга техник програм зэргийг дэлгэрэнгүй тусгасан болно. Дипломын ажлын гуравдугаар бүлэгт сонгон авсан байгууллага болох ХААН Банк ХХК-ын танилцуулга болон дотоод албаны талаар дэлгэрэнгүй бичсэн. ХААН банк нь улсын аймаг, нийслэл бүрт салбартай томоохон банк бөгөөд дотоод аудитын алба нь нийт 50 аудиторуудаас бүрдэх ТУЗ-д харьяалагддаг алба билээ. Сүүлийн бүлэгт сонгон авсан арилжааны банкнаас авсан судалгааг судалгааны арга зүйн дагуу үр дүнгээ боловсруулж үр дүнг нэгтгэн бичсэн. Тус судалгаанд ХААН Банк ХХК-ийн дотоод аудитыг албыг сонгон авч нийт 4 бүлэг бүхий 15 асуултууд болон нийт 18 асуултуудаас бүрдсэн асуулгаар анкет болон ярилцлагын арга ашиглан судалгаа авсан. Энэхүү судалгааны үндсэн дээр асуудлуудыг нэгтгэн боловсруулж үр дүнг бэлтгэлээ. Сүүлийн зөвлөмж, санамж, дүгнэлт хэсэгт өөрийн сурсан мэдлэг болон онолын судалгаа, өөрийн хийсэн судалгааны үр дүн дээр үндэслэн өөрийн санамж, зөвлөмж, дүгнэлтийг дүгнэж бичиж ХААН Банк ХХК-ний “Дотоод аудит”-ын албаны холбогдох албан тушаалтанд тайлагнаснаар “Байгууллагын дотоод аудитыг боловсронгуй болгох нь” сэдэвт судалгааны ажлаа боловсруулж дууслаа. en_US
dc.subject Аудит, дотоод аудит, байгууллага, стандарт, зорилго, зорилт, хараат бус байдал, удирдлага, ТУЗ, нэгж хэлтэс, алба, засаглал, эрсдэл, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, тайлан, эрх, үүрэг, ХААН Банк ХХК, банк. en_US
dc.title Байгууллагын дотоод аудитыг боловсронгуй болгох нь en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах