Хураангуй:
Өндөр насны тэтгэвэр гэдэг нь хүмүүс нас ахиснаас ажил үйлчилгээ
хийж гүйцэтгэх бие эрхтэний болон физиологийн чадавхи нь буурч, ажиллах чадварын
эрсдэлд өртсөн үеийн амьжиргааны эх үүсвэрийг хангадаг. Өнөөдөр дэлхий нийтээр
тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжин, иргэдийгээ өндөр насанд хүрэхэд нь
улсын тэтгэврээс гадна нэмэлт тэтгэврийн үйлчилгээг санал болгон тэтгэврийн насанд
хүрэх үед нь санхүүгийн эрсдлээс хамгаалж байна. Монгол улсад мөн энэхүү хувийн
тэтгэврийн үйл ажиллагааг эрхэлдэг байгууллагууд байдаг бөгөөд уг харилцаанд хууль
эрх зүйн орчин нь дутмаг байгааг судалгааны ажлаараа ажиглалаа. Уг нэмэлт буюу
хувийн тэтгэврийн харилцааг дийлэнх улсууд нь бие даасан хуулиараа нарийн зохицуулж
өгсөн бөгөөд энэхүү судалгааны ажлаараа эдгээр улсуудын эрх зүйн зохицуулалтыг
судлан Монгол улсад хувийн тэтгэврийн харилцааг зохицуулах бие даасан хуулийг бий
болгон түүнд зайлшгүй зохицуулах эрх зүйн зохицуулалтыг санал зөвлөмж хэсэгтээ
тусгав. Судалгааны ажлын арга зүйн хувьд түүхчилсэн арга, индукцийн арга ,
харьцуулалтын арга, ярилцлагын арга зүйг ашиглалаа.