СЭЗИС - Бүтээлийн сан

Байгууллагын соёлын судалгаа (Нью Тур Сафарис ХХК-н жишээн дээр)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Бор, Амарсанаа
dc.contributor.author Жаргалсайхан, Анхмаа
dc.date.accessioned 2019-06-27T03:33:37Z
dc.date.available 2019-06-27T03:33:37Z
dc.date.issued 2019-06-07
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1417
dc.description.abstract Энэхүү ажил нь Монголын үйлчилгээний байгуулагууд дундаа хүүхэд залуучуудын үйлчлүүлэх дуртай энтэртайнмент чиглэлээр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын соёлын судалгаа юм. Өнөөгийн кино теaтрын салбарт маш дээгүүр байр суурийг эзэлдэг “Нью Тур Сафарис ХХК”-г жишээ болгон судлахаар сонгон авсан болно. Өндөр хөгжилтэй бусад орнуудын хувьд үйлчилгээний салбар нь тэдний ДНБ-ний ихэнхи хувийг бүрдүүлж байдаг. Жишээлбэл АНУ-ын ДНБ-ний 76.9%, Япон улсын 76.5%- ийг үйлчилгээ үйл ажиллагааны салбар дангаараа бүрдүүлдэг байна. Харин Улаанбатарын бүсийн ДНБ-ийн 85.4 хувь нь уг салбараас бүрддэг байна. Сүүлийн жилүүдэд бөөний болон жижиглэн худалдаа, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орон зай, тээвэр агуулахын аж ахуй, санхүүгийн гүйлгээ хийх үйл ажиллагаа үл хөдлөх хөрөнгө түрээс, бизнесийн бусад үйл ажиллагааны салбарт мэдэгдэхүйц өсөлт гарч байна. Гэвч үйлчилгээний салбар өргөжин тэлж байгаа ч үйлчилгээний чанар, хүртээмж шаардлагын түвшинд хүрэхгүй, үйлчилгээний үнэ хөлс нь өндөр байна. Манай орны нийт ААН-ийн 88.2% нь үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сүүлийн жилүүдэд үйлчилгээний байгууллагуудын тоо улам бүр нэмэгдэж байна. Үйлчилгээний салбарын тоо нэмэгдэж байгаагийн хирэээр тэнд ажиллах хүчний тоо ч бас өсч байна. Харин үүнийг дагаад доорх асуудлууд гарч ирдэг байна. • Үйлчилгээний байгууллагын ажиллагсдыг идэвхижүүлэх • Жигд чанартай үйлчилгээ үзүүлэх хөшүүргийг бий болгох. • Үйлчилгээний ажилтнуудын ажлын чанар, гүйцэтгэлийг бодитоор үнэлэх • Ажилтнуудын шилжилт хөдөлгөөнийг удирдах • Үйлчилгээний ажилтнуудыг бэлтгэх, сургах • Үйлчилгээний ажилтнуудын соёлыг дээшлүүлэх гэх мэт асуудлууд тасралтгүй гарч ирсээр байна. Эдгээр асуудлууд нь тодорхой хмжээнд судлагдсан боловч ихэнхи судалгаа зөвхөн онол талаас харсан байдгаас бодит байдалтай зөрчилдөх тохиолдол их, практик дээрх бодит үнэнийг буулгасан судалгаа ховор байгаа учир өнөөг хүртэл судлах хэрэгцээ шаардлага байсаар байна. Тийм ч учраас миний зүгээс кино театрын салбарыг сонгон тэдгээрийн байгуулагын доторх соёлыг судлах, шийдвэрлэх арга замыг гаргаж ирэхээр сонгон авсан. Харин уг судалгааны үр дүнд “Өргөө синема” нь ерөнхийдөө уг байгууллагын ажилчид соёлдоо уусан нэгдэж чаддаг хэдий ч сэтгэл ханамжын хувьд илүү уян хатан чанарыг хүсэмжилдэг болох нь бүх хүчин зүйлийн хувьд харагдсан. en_US
dc.subject Байгууллагын соёл, үйлчилгээний байгууллага, кино театр, OCAI арга, үйлчлүүлэгчид, үнэт зүйл en_US
dc.title Байгууллагын соёлын судалгаа (Нью Тур Сафарис ХХК-н жишээн дээр) en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах