Хураангуй:
Аж ахуй нэгж байгууллага нь үйл ажиллагаагаа амжилттай, аюулгүй явуулахад нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг бол үндсэн хөрөнгө юм.Тиймээс байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлийг үнэн зөв хөтлөх хэрэгтэй. Аж ахуй нэгж нь үндсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг жил бүр хэмжсэнээр байгууллагын тайлагналын үнэн зөв бодитой байдлыг нэмэгдүүлэх бөгөөд удирдлагын шийдвэр гаргалтад нөлөөлөхүйц мэдээллийг хүргэх юм. Энэхүү судалгааны ажлаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй CU convenience store-ийн НББОУС 36 Хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, мөнгө бий болгогч нэгжийн үнэ цэнийн бууралтыг хэмжиж бүртгэн, дүгнэлт болон санал зөвлөмжийг боловсруулсан болно.