dc.description.abstract |
Сүүлийн хэдэн арван жилийн турш тогтвортой хөгжил гэдэг ойлголт нь хүн төрөлхтөн, улс орнуудын хувьд хамгийн чухал нэн тэргүүний асуудал болон нэвтэрсэн билээ. Энэхүү ойлголт нь хүн төрөлхтний оршин тогтнохтой холбоотой асуудал бөгөөд байгаль орчин нийгэмдээ ээлтэй байж, засаглалаа сайжруулах замаар, улам өсч байгаа хэрэгцээг, хязгаарлагдмал нөөцөөр урт удаан хугацаанд хангах тухай билээ. Энэхүү ойлголт бүхий л салбарт нэвтэрч байгаагийн нэгэн адил бизнесийн салбарт нэвтэрч, компанийн хувьд өөрийн байр суурийг эзэлжээ. Үүнтэй холбоотойгоор БОНЗ-ын шалгуур бүхий үйл ажиллагааг сайн хэрэгжүүлэх нь компанийн үнэлгээнд хэрхэн нөлөөлөх тухай асуудал судлаачдын гол анхаарах зүйл болоод байгаа билээ.
Олон улсын хувьд компаниуд тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлж эхлээд 20 гаран жил болж байгаа бөгөөд Sustainability score буюу тогтвортой байдлын оноогоороо хоорондоо өрсөлддөг болжээ. Үүнтэй холбоотойгоор компаниудын тогтвортой байдлыг үнэлдэг ашгийн болон ашгийн бус олон агентлагууд гарч, олон нийтэд мэдээлэл хүргэн, хөрөнгө оруулагчдад сонголтоо хийхэд нь тусалж байна. Олон нийтэд санхүүгийн мэдээлэл хүргэдэг мэдээллийн сувгууд Тогтвортой байдал гэдэг ойлголтыг нэвтрүүлснээр олон улсад улам тренд болоод байна.
Монгол улсын хувьд компаниуд үйл ажиллагаандаа бага багаар хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд одоо харин хэрэгжүүлж буй БОНЗ-ын үйл ажиллагаануудыг олон нийтэд тайлагнаж таниулж, үнэ цэнээ дээшлүүлэх боломжийг эрэлхийлэх хэрэгтэй байна. Түмэн Шувуут компанийн үнэлгээнд үндэслэн бусад компаниуд мөн байгаль орчин, нийгэмдээ ээлтэй үйл ажиллагаа явуулснаар компанийн үнэ цэнэ нэмэгдэж, илүү их хөрөнгө оруулалт татаж, улс орныхоо хөгжилд илүү их хувь нэмэр оруулах боломжтой байгааг харж болно. |
en_US |