Хураангуй:
Хөдөлмөр зуучлалын онолын судалгаанд тулгуурлан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ТУЗ-ийн гишүүдийн болон дээд түвшний удирдлагын хөдөлмөр зуучлалын компаниудын практик туршлагыг судалж, Монголын Компанийн Засаглалын Хөгжлийн төвд хийгдэхээр төлөвлөж буй ТУЗ-ийн гишүүдийг зуучлах төвд нэр дэвшигчид болон ажил олгогчдын санг бүрдүүлэх, цаашид тус төвийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн хэрэгцээт мэдээллээр хангаж зөвлөмж боловсруулсан болно.