СЭЗИС - Бүтээлийн сан

Хадгаламжийн даатгалын хураамжийг оновчлох боломж

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Бөх-Очир, Номун
dc.contributor.author Отгон, Лхагважаргал
dc.date.accessioned 2019-06-26T04:47:17Z
dc.date.available 2019-06-26T04:47:17Z
dc.date.issued 2019-05-30
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1404
dc.description.abstract Монгол улсын санхүүгийн салбарын 90 гаруй хувийг банкны салбар эзэлдэг. Санхүүгийн тогтолцоо нь банк давамгайлсан бүтэцтэй тул санхүүгийн системийн эрсдэлд өртөх магадлал өндөртэй байдаг. Монгол улсын санхүүгийн системд тохиолдсон 1993-1996, 1998-2000, 2008-2009 оны хооронд гурван удаагийн хямралд 30 гаруй банкнаас 17 банк нь дампуурах, бусад банктайнэгдэх, татан буугдах зэргээр үйл ажиллагаагаа зогсоосон байна. 2009 онд Зоос банк, 2010 онд Анод банк, 2013 онд Хадгаламж банкууд тус тус дампуурлаа зарлаж байсан ба 2019 оны 1-р улирал хүртэл тусгайзөвшөөрөл авсан нийт 14 банк үйл ажиллагаа явуулж байсан хэдий ч Капитал банк татан буугдсанаар 13 банк болж өөрчлөгдсөн бөгөөд хадгаламж эзэмшигчдийн хохирлыг "Хадгаламжийн даатгалын корпораци" хариуцан ажиллаж байна. Мөн 2008 болон 2009 онд “Зоос”, “Анод” банкууд төлбөрийн чадваргүй болж, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай” хуулийн дагуу засгийн газраас бонд гаргах замаар барагдуулсан байдаг. Эдгээр арилжааны банкны дампууралд зээлийн эрсдэл нөлөөлсөн гэж ихэнх судлаачид үзэж байгаа. Арилжааны банк дампуурснаар хөрөнгө оруулагч, хадгаламж эзэмшигч нар хохирдог бөгөөд энэ нь иргэдийн зүгээс банкинд итгэх итгэлийг бууруулдаг байна. 2008 оны 11 сарын 25-ны өдөр УИХ-аас “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль” баталсан ба энэхүү хууль нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой бөгөөд арилжааны банкин дахь мөнгөн хадгаламжид төрөөс баталгаа гаргахтай холбогдсон харилцааг зохицуулж байсан юм. Банкин дахь мөнгөн хадгаламжид төрөөс гаргасан баталгаанд мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий, Монгол Улсад бүртгэлтэй бүх арилжааны банкинд дахь мөнгөн хадгаламжид хамаарч байсан ба уг баталгаа нь “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2008 оны 11 сарын 25-ны өдрөөс эхлэн 4 жилийн хугацаатай үйлчилж 2012 оны 11 сарын 25- ны өдөр дуусгавар болсон юм. Тиймээс иргэн, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламжид хэн, хэрхэн баталгаа гаргахыг УИХ-аас дахин тодорхойлж 2013 оны 01 сарын 10-ны өдөр “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль” батлан гаргаж, мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгайлсан чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус, төрийн өмчит хуулийн этгээд болох “Хадгаламжийн даатгалын корпораци”-ийг үүсгэн байгуулах замаар хадгаламжийн даатгалын үйл ажиллагаанд оролцох болов. Тус корпораци нь 2013 оны II улирлаас системийн нөлөө бүхий банкууд болон бусад банкууд гэсэн 2 ангиллаар даатгалын хураамжийг өөр хувиар тооцдог байсан бол 2015 оны III улирлаас эхлэн бүх банкинд ижил хувиар тооцдог болсон юм. Хэдийгээр 13 арилжааны банкууд хадгаламжийн даатгалд албан журмаар даатгуулж байгаа ч эрсдэлийг үл харгалзан ижил хувиар хураамж төлж байгаа нь гол асуудал юм en_US
dc.subject хадгаламжийн даатгалын хураамж, эрсдэлд суурилсан хураамжийн тогтолцоо, банкны системийн эрсдэл en_US
dc.title Хадгаламжийн даатгалын хураамжийг оновчлох боломж en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах