СЭЗИС - Бүтээлийн сан

Даатгалын компанийн эрсдэлийн үнэлгээг боловсронгуй болгох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батаа, Алтанзул
dc.contributor.author Нямбаяр, Үүрцайх
dc.date.accessioned 2019-06-26T01:38:26Z
dc.date.available 2019-06-26T01:38:26Z
dc.date.issued 2019-06-26
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1401
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлын эхэнд даатгалын компанийн эрсдэлийг одоогийн байдлаар үнэлдэг ТЧЗХ үзүүлэлтийг өөрчлөн шинэчилж, Монголын даатгалын компаниудад илүү тохирсон үнэлгээг боловсруулах зорилго, зорилтуудыг дэвшүүлсэн. Судалгааны ажлын явцад тус зорилтуудыг алхам алхмаар биелүүлж байсан бөгөөд шинэ арга зүйг боловсруулж чадсан. Даатгалын компанийн эрсдэлийг үнэлдэг онол арга зүйн хэсгээс даатгалын компанийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар ойлголттой болсон ба олон улсад түлхүү хэрэглэгддэг эрсдэлийн үнэлгээнүүдийг судлан шинэ арга зүй боловсруулахад юу юуг тусгах ёстой вэ талаар мэдлэг олж авсан. Онол арга зүйн хэсэг дээрх уншсан судалгаа бүрт нэгээхэн ижил зүйл ажиглагдаж байсан нь даатгалын салбарын хөгжил өндөртэй улс орнууд нь капиталд суурилсан үнэлгээнээс эрсдэлд суурилсан үнэлгээ лүү шилжсэн байсан юм. Монгол улсын хувьд яг одоо капиталд суурилсан үнэлгээг ашиглаж байгаа бөгөөд эрсдэлд суурилсан үнэлгээнд шилжихийн тулд тодорхой цаг хугацаа заруулна хэмээн судлаач миний бие үзэж байна. Монгол улсын даатгалын салбарын өнөөгийн байдлын хүрээнд салбарын хүрээнд судалгаа хийсэн, үр дүнд нь Монгол улсын даатгалын салбарын хөгжил хурдацтай өсөн нэмэгдэж байгаа ч нийт санхүүгийн зах зээлийн цөөхөн хувийг эзэлсэн хэвээр байгааг олж харсан. Харин Монгол улс дахь ердийн даатгалын компаниуд хэрхэн эрсдэлээ үнэлдэг талаар нийт 7 ердийн даатгалын компанийн 17 ажилчин, СЗХ-ны 3 ажилчинтай уулзаж ярилцлагын аргаар судалгаа авсан. Ихэнх даатгалын компани нь СЗХ-ны ТЧЗХ-аар эрсдэлээ үнэлдэг харин зарим даатгалын компани нь эрсдэлийг үнэлэх олон улсын арга хэрэгслүүдийг хэрэгжүүлэн ажилладаг болохыг мэдэж асан. Түүнчлэн ярилцлагын дунд одоо байгаа аргачлалыг млүү шинэчлэх шаардлагатай гэсэн уур амьсгал илүү их давамгайлж байсан юм. Даатгалын компанийн эрсдэлийг үнэлэх судалгаа, шинжилгээний хэсэгт ярилцлагын үндсэн дээр Монгол улсын даатгалын зах зээлд даатгалын компаниуд ихэвчлэн өртдөг эрсдэлүүдийг тодорхойлон, тэдгээрийг ач холбогдлоор нь эрэмбэлүүлж, Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой байдлаар хэрхэн тооцох талаар санал зөвөлгөө авсан. en_US
dc.subject Ердийн даатгалын компанийн эрсдэл, Ердийн даатгалын компанийн эрсдэлийн үнэлгээ, Даатгалын компанийн дампуурал, Даатгалын компанийн төлбөрийн чадвар, Төлбөрийн чадвар I, Төлбөрийн чадвар II, Эрсдэлд суурилсан капитал, Ердийн даатгалын компанийн эрсдэлийн үнэлгээний загварчлал, Арга зүй боловсруулалт en_US
dc.title Даатгалын компанийн эрсдэлийн үнэлгээг боловсронгуй болгох нь en_US
dc.title.alternative Improving the risk assessment of insurance companies en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах