СЭЗИС - Бүтээлийн сан

Банк бус санхүүгийн байгууллагын нээлттэй ба хаалттай хэлбэрийн бондын санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжууд

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Соронзоннайгал, Дашдорж
dc.contributor.author Энхтайван, Даваахүү
dc.date.accessioned 2019-06-24T09:53:07Z
dc.date.available 2019-06-24T09:53:07Z
dc.date.issued 2019-06-24
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1399
dc.description.abstract Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад банк бус санхүүгийн байгууллагын эдийн засагт үзүүлэх нөлөө өндөр байгаа ба арилжааны банкнаас ялгаагүйгээр жижиг бизнес эрхлэгч болон энгийн иргэдэд зээл олгож зах зээлийн идвэхжилтийг нэмэгдүүлж байна. Банк бус санхүүгийн байгууллага нь зээлээс гадна валют арилжаа, санхүүгийн зөвлөх, факторинг зэрэг санхүүгийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд эдгээр үйлчилгээнүүдээ өөрийн хөрөнгө болон банкны зээлээр санхүүжүүлж үйл ажиллагаагаа явуулж байна. Манай улсад 1998 онд анхны ББСБ байгуулагдаж байсан бол 2000 оны эцэст 7, 2018 оны эцсийн байдлаар энэ тоо 539 болж нийт хөрөнгийн хэмжээ 1,234.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнээс зөвхөн Улаанбаатар хотод 87 хувь нь үйл ажиллагаа явуулдаг (Санхүүгийн зохицуулах хороо, 2018). Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) банкнаас бусад санхүүгийн салбарт “чадавхжуулах” бодлого явуулж, 2015 оны 12 сарын 04-ний өдрийн 412 тоот тушаалаар ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хязгаарыг шинэчлэн тогтоож, Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхлэх ББСБ-д 800 сая төгрөг, 2016 оны 10 сарын 18-ны өдрийн 271 тоот тушаалаар 2.5 тэрбум байхаар дахин шинэчилж, 2017 оны 1 сарын 13-ны өдрийн 27 дугаар тогтоолоор үе шаттайгаар нэмэгдүүлэх тухай шийдвэрүүдийг тус тус гаргасан. Ингэхдээ дүрмийн сангийн доод хэмжээ 2016-2017 онд 800 сая төгрөг байсан бол 2018 онд 1 тэрбум болж, 2019 онд 1.4 тэрбум, 2020 онд 1.9 тэрбум, 2021 он гэхэд 2.5 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ. (Санхүүгийн зохицуулах хороо, 2016) Дээрх тогтоол батлагдсанаас хойш 2018 оны гуравдугаар сар хүртэл СЗХ-ны даргын тушаалаар 93 ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулсан байна. Гэсэн хэдий ч цаана нь нийт 539 ББСБ-аас 128 нь буюу 23.8 хувь нь 0.9 тэрбумаас доош дүрмийн сантай үйл ажиллагаа явуулж байгаа нь хангалттай үр дүнд хүрч чадахгүй байгааг харуулна. ББСБ нь дүрмийн сангаа хувь нийлүүлэгчдийн хөрөнгөөр бүрдүүлдэг байгууллага бөгөөд хувь нийлүүлсэн хөрөнгө өөрийн дотоод эх үүсвэрээс нэмэгдүүлэх боломжгүй ББСБ-уудад цаашид үйл ажиллагаагаа хэрхэн эрхлэн явуулах вэ? гэдэг асуудал тулгарсан. Тиймээс энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд ББСБ-ууд эх үүсвэрээ нэмэгдүүлэх мөн өөрийн үйл ажиллагаа явуулахын тулд ямар төрлийн эх үүсвэр шаардлагатай байна түүнийг олж илрүүлэхэд энэхүү судалгаа чиглэгдсэн. ББСБ-ын гол эх үүсвэр нь өөрийн хөрөнгө болон банкны зээл бөгөөд, банкны зээлийн хувьд хугацаа богино зээлийн хэмжээ бага байгаа нь ББСБ-т үйл ажиллагаагаа урт хугацаанд тогтвортой тэлэх боломжийг олгохгүй байна гэж үзэж байна. Мөн нээлттэй хэлбэрийн бондын санхүүжилт татах нэг талаараа өөрийн үйл ажиллагаагаа явуулах тогтвортой урт хугацаатай эх үүсвэртэй болох нөгөө талаас өөрийн үйл ажиллагаагааа зах зээлд таниулах нэгэн боломжийг олгодог. en_US
dc.subject ББСБ, нээлттэй ба хаалттай, бонд, санхүүжилт en_US
dc.title Банк бус санхүүгийн байгууллагын нээлттэй ба хаалттай хэлбэрийн бондын санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжууд en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах