Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын
зочид буудлуудад дотоодын үйлчлүүлэгчийн хандах хандлагыг судлахыг зорьсон.
Олон улсын зочид буудлуудад хандах хандлагыг хэмжихдээ CBBE буюу
Consumer-Attitude based brand equity загварыг ашигласан. Судалгааны зорилгын
хүрээнд нийт 9 таамаглал дэвшүүлсэн ба 215 хүнийг судалгаан хамруулан үр дүнгийн
шинжилгээг хийсэн. Судалгааны үр дүнгээр нийт 9 таамаглалаас 8 нь батлагдаж, 1
таамаглал няцаагдсан.