dc.description.abstract |
Хувьцааны үнэлгээний онолын үндсэн загваруудыг ашиглан банк, санхүүгийн компанийн бодит үнэ цэнийг тогтооход нилээдгүй сорилттой тулгардаг бөгөөд дараах үндсэн гурван асуудал үүсдэг. Үүнд: 1) Биет хөрөнгө оруулалтын зарцуулалт, ажлын капитал, дахин хөрөнгө оруулалтыг нарийн тооцоолох боломжгүй байдаг буюу чөлөөт мөнгөн урсгалыг нарийн тодорхойлох боломжгүй 2) Хатуу зохицуулалттай зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хууль журмын өөрчлөлт нь ашигт ажиллагаанд өндрөөр нөлөөлдөг 3) Нягтлан бодох бүртгэлийн хувьд тусдаа банк, санхүүгийн компанийн бүртгэлийн зармыг мөрдлөг болгодог. Эдгээрээс гадна заавал мөрдөх олон төрлийн харьцаа үзүүлэлтүүдийг хөрөнгө оруулагч болон зохицуулагч компаниудаас хангаж ажиллахыг шаарддаг. Финтек байгуулагын хувьд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, зах зээлд түрүүлж нэвтрэх нь ирээдүйн өндөр өсөлтийн боломжийг олгодог ч хууль эрх зүйн зохицуулалтын дагуу нарийн шаардлага үүсдэг. Энэхүү судалгааны ажлын судлагдахуун компани болох ЛэндМН нь цахим мөнгөний үйлчилгээг харилцагчдадаа хүргэдэг бөгөөд Цахим мөнгөний журам -ын дагуу цахим мөнгө зээлийн эх үүсвэр болдоггүй тул харилцагчдын цахим мөнгө нь тухайн компанийн мөнгөн хөрөнгөөр баталгаажсан байх ёстой байдаг. Дээр дурдсан үндсэн асуудлууд нь үнэлгээний үндсэн хязгаарлалтууд болсон.
Дээрх салбарын болон компанийн онцлогуудыг тусгаж бүх харьцаа үзүүлэлтүүдийг хангах байдлаар ЛэндМН компанийн 2019 оны 1-р сарын 31-ний өдрийн байдлаарх чанарын болон тоон үзүүлэлт дээр тулгуурласан хувьцааны үнэлгээг үлдэгдэл орлогын үнэлгээний загвар болон зах зээлд суурилсан үнэлгээний загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаагаар 1 жилийн хөрөнгө оруулалтын хугацаатайгаар 75.39 нэгж хувьцааны үнэлгээтэйгээр 1.39 хувийн өгөөж өгөх үр дүн гарсан.
Тухайн компани нь зах зээлд түрүүлж нэвтэрсэн, шинэ технологийн шийдлүүдийг үйл ажиллагаандаа шингээсэн, олон харилцагчдад богино хугацаанд хүрсэн, үйл ажиллагааны өсөлт өндөр зэрэг үзүүлэлтүүдээр дэмжигдэж цаашдын өсөлтийн боломж өндөр байгаа боловч одоогийн зах зээлийн үнэ дээд хэмжээнд тулж өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтээр компанийн зээл олголтын үйл ажиллагаа хязгаарлагдаж байгаа тул хөрөнгө оруулалтын HOLD зөвлөгөө гаргасан. Мөн хувьцааны үнэлгээ хийж буй компаниуд банк, санхүүгийн салбарын компанийг үнэлэхдээ онцлог хэв шинж, хязгаарлалтуудыг загвар сонголт болон суурь таамаглалдаа оруулж тохируулгуудыг хийх шаардлагатай гэсэн дүгнэлт, зөвлөмж гаргасан |
en_US |