Хураангуй:
Манай улс газар зүйн хувьд хоёр их гүрний дунд байрладаг , далайд гарцгүй, усан тээвэр хөгжих боломж дутмаг, эдийн засгийн хувьд импортын бараан дээр суурилсан, экспортын ихэнхи хувийг ашигт малтмал эзэлдэг. Нийт экспортын 80 хувь нь ашигт малтмал, үүний 96 хувийг БНХАУлс уруу гаргадаг. Үндэсний Статистикийн Газраас гадаад худалдааны хэмжээ 2015 онд 3797,5 сая ам доллар, 2016 онд 3358,1 сая ам доллар, 2017 онд 4337,3 сая ам доллар, 2018 онд 5875 сая ам доллар тус тус болсон. Дээрхи ажил гүйлгээ нь гадаад валютаар хийгдснээр валютын эрэлтийг нэмэгдүүлж байна. Хүнсний үйлдвэрлэл нь сүүлийн 20 гаруй жил хөгжиж байгаа бөгөөд түүхий эд материал, машин тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, шатахуун, технологийг гадны валютаар худалдан авдаг ба хүнсний үйлдвэрлэгчид нь ханшийн эрсдлийг бууруулах аргаар дутмаг байна. Судалгааны ажлын хүрээнд валютын ханшийн эрсдэлд нөлөөлөгч хүчин зүйлс, VAR тооцоололын давуу, сул талууд, санхүүгийн үүсмэл хэрэгслийг судлав . Хүнсний үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал , онцлогийг авч үзэж ханшийн эрсдэлд өртөх шалтгааныг анкетийн болон судлагааны аргаар гаргаж ирэв . Мөн тухайн салбарыг ханшийн эрсдлээс хэрхэн хамгаалах арга хэрэгслийн талаар судалгааны ажилд нарийвчлан авч үзэв.