СЭЗИС - Бүтээлийн сан

Нийгмийн сүлжээнд хувь хүний брэндингийг хөгжүүлэх

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor С, Сайн-Од
dc.contributor.author Бүрэнтогтох, Наранзаяа
dc.date.accessioned 2019-06-17T09:57:26Z
dc.date.available 2019-06-17T09:57:26Z
dc.date.issued 2019
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1384
dc.description.abstract Мэдээлэл харилцааны холбоонд шилжсэн энэ эринд нийгмийн сүлжээний хэрэгслүүд бидэнд цаг хугацаа, орон зай, газар нутгийн байршлаас үл хамааран виртуал ертөнцөд өөрсдийн орон зайг үүсгэн, түүндээ хэрэгцээ сонирхол нэг хүмүүсээ нэгтгэн үзэл бодлоо солилцох, сүлжээ үүсгэх боломжийг олгодог. Үүний нэг жишээ нь Пэрсонал брэндинг буюу хувь хүний брэндингийн тухай ойлголт юм. Пэрсонал брэндинг бий болгох гэдэг нь бусдад өөрийн үзэл бодол, чадвараар нөлөөлөхийн нэр юм. Пэрсонал брэндийн гол зорилго нь эерэгээр нийгэмд өөрийгөө сурталчилж, нийгэмд байр сууриа олох, өөрөөр хэлбэл тухайн хүн карьераа өөр төвшинд аваачих боломж юм. Хувь хүний брэндинг хийж буй хүмүүс зорилгынхоо төлөө тууштай зүтгэдэг, амбицтай хүмүүс байдаг. Орчин үед хүмүүс хичнээн мэдлэгтэй, амбицтай сонирхолтой байсан ч өөрийнхөө чадварыг зах зээлд сурталчилж, хувь хүний брэндинг хийж чадахгүй бол зорилгодоо хүрэхэд хэцүү байна. Доктор Том Пэтэрсийн тодорхойлсончлон “та хэдэн настай, ямар мэргэжилтэй, ямар бизнес эрхэлдэг нь хамаагүй, та бүгдийн мэдэх хэрэгтэй хамгийн чухал мэдлэг бол хувь хүний брэндинг юм” гэжээ. Сүүлийн үед хувь хүний брэндингийн асуудалд манай улсад нэлээд дэлгэрч байна. Насанд хүрсэн 10 хүн тутмын 8 нь фэйсбүүк хэрэглэдэг. Энэ нь төчнөөн хэмжээний зах зээл нийгмийн сүлжээнд байна гэсэн үг. Энэхүү судалгааны ажлаараа нийгмийн сүлжээнд хувь хүний брэндингийг хөгжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлэн, санал зөвлөмж боловсруулахыг зорьлоо. Нийгмийн сүлжээ идэвхитэй хэрэглэгчдээс ямар шалтгаанаар хүмүүсийг дагадаг, түүнд юу нөлөөлдөг болохыг судалж, хэрэглэгчдийн хамгийн их даган дуурайж буй хүмүүс хувь хүний брэндингийн талаар ямар ойлголттой байдагийг анкет ярилцлагын аргаар тодорхойлон, дагагчдаар тухайн хувийн брэнд бүтээгчдийг үнэлүүлэв. Судалгааны ажил гурван хэсгээс бүрдэв. Нийгмийн сүлжээний 150 хэрэглэгчдээс энгийн санамсаргүй түүврийнаргаар олон нийтийн хандалтын судалгаа хийж, хүмүүсийн хамгийн их дагадаг ХХБ бүтээгчдийг тодруулан түүвэрлэж 7 хүнтэй асуулгын аргаар ХХБ бүтээж буй талаар ярилцаж, мөн 200 түүврээс тэдгээр олны танил буюу ХХБ бүтээгдчийг үнэлүүлэв. Судалгааны дүнг SPSS програмын тусламжтай нэгтгэн нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлон статистик шинжилгээ хийв. Хүчин зүйлийн шинжилгээний үр дүнгээр 5 хүчин зүйл зургаа болж өөрчлөгдсөн. Анх дэвшүүлсэн 5 хүчин зүйлээс хиүман гэсэн хүчин зүйл бусад хүчин зүйлүүдрүү хуваарилагдсан. Энэ нь тус хүчин зүйл нь бусад хүчин зүйлүүдээс ялгаж хариулж чадахгүй байна. Эсвэл монгол хүний зан төлөвийн онцлогт хишман нь нэг хүчин зүйл болдог гэсэн үг. 2 хүчин зүйл шинээр нэмэгдсэн нь эрх мэдэл болон төвийг сахисан. Нийгмийн сүлжээнд хувь хүний брэндинг бүтээгчдийн хүрээнд дээрх 6 хүчин зүйлрүү чиглэж ХХБ-ээ хийх нь ач холбогдолтой байна. Мөн судалгаанд оролцогчид зөвхөн нэг хүнийг сонгон тухайн сонгосон нэг хүнээ л дээр дурьдсан 6 хүчин зүйл, 39 хувьсагчаар үнэлсэн болно.ХХББ 7-с бусад ХХБ бүтээгчид төвийг сахисан гэсэн хүчин зүйл дээр хамгийн бага үнэлгээ авсан байна. Төвийг сахисан гэсэн хүчин зүйлд “төвөгтэй, төвийг сахисан, нэр төрд дуртай” гэсэн хувьсагчууд орсон болно. Энэхүү хүчинзүйл бага үнэлгээтэй байгаа нь ХХБ бүтээгчид нэр төрд дуртай харагдаагүй, гэсэн ч дагагчид мянга мянгаар дагаж байна гэсэн үг. Санал асуулгаар явуулсан дүнгээс харахад нийгмийн сүлжээний хэрэглэгчид, мөн ХХБ бүтээгчид мэдээлэлд өөрийн байр суурийг илэрхийлж, сонирхолтой мэдээ мэдээлэл оруулдаг хүнийг илүү дагадаг болох нь үр дүнгээр илрэв.   en_US
dc.subject Research Subject Categories::SOCIAL SCIENCES en_US
dc.subject Нийгмийн сүлжээ, Брэнд, Хувь хүний брэнд, Хувь хүний брэндинг бүтээгч, Нөлөөлөл, Хүчин зүйл   en_US
dc.title Нийгмийн сүлжээнд хувь хүний брэндингийг хөгжүүлэх en_US
dc.title.alternative Нийгмийн сүлжээнд хувь хүний брэндингийг хөгжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх С, Мөнхбаяр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах