СЭЗИС - Бүтээлийн сан

НИЙГМИЙН СҮЛЖЭЭ ХЭРЭГЛЭГЧДИЙН ИНГЕЖМЕНТ-Д НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА/ Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэгчдийн жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сандагдорж, Сайн-Од
dc.contributor.author Батчимэг, Мөнхгэрэл
dc.date.accessioned 2019-06-17T09:51:00Z
dc.date.available 2019-06-17T09:51:00Z
dc.date.issued 2019
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1381
dc.description.abstract Өнөөдөр дэлхий даяар сошиал медиаг идэвхтэй хэрэглэх хүмүүсийн тоо өдөр өдрөөр өсөн нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор бизнес эрхлэгчид “сошиал медиа”-г маркетингийн нэгэн хэрэгсэл болгож зар сурталчилгаагаар дамжуулан олон нийтэд танигдах, бараа бүтээгдэхүүнээ борлуулахдаа түгээмэл ашиглаж байна. Тиймээс олон нийтийн сүлжээг ашиглан бүтээгдэхүүнээ борлуулах нь бизнес эрхлэгчдийн хувьд бизнесийн шинэ гарц болж байгаа өнөө үед ямар төрлийн контент хэрэглэгчдэд хэрхэн нөлөөлж буйг судлах нь зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Мөн хэрэглэгчид ямар төрлийн контентод ач холбогдол өгч идэвхтэй хандлага үзүүлдэг болохыг судлах, түүнийг бизнест яаж ашиглах боломж байна зэрэг асуудлуудыг судлах зорилготой байна. Аливаа улс орон хөгжихийн хэрээр тухайн ард түмний амьдралын хэв маяг өөрчлөгдөн, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж зах зээлийн үйл ажиллагаа улам боловсронгуй болон хөгждөг билээ. Өнөөгийн байдлаар дэлхийн улс орнууд интернет, сошиал медиад тулгуурласан үйлчилгээ, Мэдээлэл Харилцааны Технологи улс орны эдийн засгийг хөгжүүлэх хүчин зүйл гэж тэргүүлэх ач холбогдол өгч байгаа нь зүгээр нэг асуудал биш төдийгүй нийгмийн бүхий л амьдрал интернетгүйгээр төсөөлшгүй болж байна. Үүнийг дагаад Монголын бизнес эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагаандаа интернет, сошиал медиа худалдааг өргөнөөр ашиглах болсон. Учир нь хэрэглэгчид завгүй дэлгүүр явж үнэтэй цаг заваа үрэхээс илүүтэйгээр аливаа сонирхсон бараа бүтээгдэхүүнээ өргөн сонголттойгоор захиалан, байгаа газартаа богино хугацаанд хүргүүлэхийг илүүд үздэг болсон билээ. Уг хэрэглэгчдийн худалдан авалтад тулгуурлан сошиал медиа контент нь бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна? цаашид ашиглах ямар ямар боломжууд байна гэдгийг судлахыг зорьж байна. Хүн аливаа бараа үйлчилгээг худалдан авахдаа эхлээд хэрэгцээгээ тодорхойлон дараа нь мэдээллээ хайж эхэлдэг. Энэ үйл явцад тухайн хэрэглэгчийн худалдан авах шийдвэрийн ихэнх хэсэг нь хамаарч байдаг гэхэд хилсдэхгүй. Учир нь хэрэглэгчид coшиал медиа ашиглан хэдхэн секундийн дотор тухайн бараа үйлчилгээний үнэ, эх сурвалж болон хаанаас авч болох байршил зэрэг бүхий л мэдээллийг авах боломж бүрэн бүрдсэн байна. Тиймээс энэхүү судалгааны ажлаар (1) Улаанбаатар хотод сошиал медиа ашиглан үйл ажиллагаа явуулж буй гоо сайхны томоохон компани болон тэдний хөтлөн явуулдаг сошиал медиа хуудаснуудад ажиглалт хийх. (2) Тэдгээр компани болон брэндүүндийн олон нийтэд түгээж буй контент, хэрэглэгчдэд хэрхэн ингежмент үүсгэж байгааг судлах. (3) Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэгчдийн худалдан авалт болон ингежментед нөлөөлж буй хандлагыг судлах. (4)  Компани болон хэрэглэгчийн хооронд үр ашигтай ингежмент үүсгэх, зар сурталчилгааны өгөөж, бүтээмжийг дээшлүүлэх санал зөвлөмж боловсруулахыг зорилоо. Судалгааг дүгнэхэд олон нийтийн сүлжээнд хандах нь хүн ам зүйн хүчин зүйлийн статистик шинжилгээнээс харахад судалгаанд оролцогсдын ихэнх хувь нь буюу 92% нь эмэгтэй байсан бол 8% нь эрэгтэй байсан. Энэ нь зорилтот түүврээ гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэгчдээс авсантай холбоотой. Боловсролын түвшин 82.63% бакалаврын зэрэгтэй, 28% магистр зэрэгтэй байна. Сошиал платформыг сонгон хэрэглэж буйг дүгнэхэд нийт судалгаанд оролцогчдын 88.5% нь Фэйсбүүк, 10.8% нь инстаграмм, 0.8% нь твиттер хэрэглэдэг байна. Үүнээс харахад олон нийтийн сүлжээнд хамгийн их хэрэглэгчид төвлөрсөн талбар нь Фэйсбүүк болох нь тодорхойлогдлоо. Олон улсын эрдэмтэн судлаачдын хэрэглэгчийн ингежмент-д нөлөөлөх хүчин зүйлсийг 6 факторт хамааруулан үзсэн байсан. Сошиал капитал, сошиал нөлөө, брэндийн нөлөө, энтертайнмент нөлөө, эдийн засгийн үр ашиг, сошиал хэрэглээ зэрэг нь хэрэглэгчдийн идэвхтэй байдал буюу ингежмент-д нөлөөлнө гэж үзсэн байсан. Монгол хэрэглэгчдээс авсан судалгаагаар эдгээр 6 хүчин зүйлээс 4 нь нөлөөлөх буюу хамааралтай гэсэн судалгааны үр дүн гарлаа. Хамгийн өндөр нөлөөлөлж байгаа нь “энтертайнмент” буюу нийтэлж байгаа контентын хүчин зүйл байна. Дараагийн нөлөөлж буй гол хүчин зүйл нь эдийн засгийн үр ашиг буюу сошиал сүлжээнд явагддаг хямдрал, сугалаат урамшуулал хэрэглэгчийн ингежмент-д хамаарал өндөр гарлаа. 3-рт сошиал нөлөөлөл буюу хэрэглэгчийн бусдаас нөлөөлөх нөлөө болон хүртэхүй нь хэрэглэгчийн ингежмент-д нөлөөлнө гэсэн үр дүнд хүрлээ. en_US
dc.subject сошиал en_US
dc.subject олон нийтийн сүлжээ en_US
dc.subject хэрэглэгчийн ингежмент en_US
dc.subject хэрэглэгчийн идэвх en_US
dc.title НИЙГМИЙН СҮЛЖЭЭ ХЭРЭГЛЭГЧДИЙН ИНГЕЖМЕНТ-Д НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА/ Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэгчдийн жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах