СЭЗИС - Бүтээлийн сан

Нийгмийн халамжийн тэтгэврийг боловсронгуй болгох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чимэдгочоо, Өнөржаргал
dc.contributor.author Ширмэн, Уранчимэг
dc.date.accessioned 2019-06-17T09:50:15Z
dc.date.available 2019-06-17T09:50:15Z
dc.date.issued 2019-05-02
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1380
dc.description.abstract Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдагсдын тоо өсөж байгаа шалтгаан, тэтгэвэр тогтоох шалгуур үзүүлэлт, тулгарч буй асуудлыг тодорхойлон асуудлыг шийдвэрлэх үе бидний өмнө тулгарч байна. Нийгмийн халамжийн тэтгэврийг зөвхөн нийгмийн даатгалаас эрх үүсээгүй иргэнд олгох бус нийгмийн халамжийн үндсэн зарчим болох зорилтот бүлгийн амьжиргааны түвшин доогуур иргэдэд үзүүлэх нийгмийн халамжийн тогтолцоогоо шинэчлэх, боловсронгуй болгох чиглэлд тодорхой арга хэмжээ авах нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Энэхүү судалгааны ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газрын халамжийн сангийн 2007 оноос 2018 оны тайлангуудын мэдээлэлд тулгуурлан нийгмийн халамжийн багц хуулиудын хүрээнд судалж үзэв. Уг судалгааны ажлаар нийгмийн халамжийн тэтгэврийг боловсронгуй болгох боломжийг судлан, тулгарч буй асуудлыг тодорхойлон, судалгааг ярилцлага, асуулгын арга болон ОУ-ын туршлага судлахаас гадна, нийгмийн халамжийн тэтгэврийг шударгаар хуваарилах, зорилтот бүлгийн амьжиргааны түвшин доогуур иргэдэд хүртээмжтэй, тогтвортой үргэлжлэх боломжтой бөгөөд бэлэнчлэх сэтгэлгээг дэмжихгүй байдлаар зохион байгуулах арга замыг тодорхойлж санал зөвлөмж боловсрууллаа. Судалгааны үр дүн Нийгмийн халамжийн тэтгэвэр олголтын байдлыг судлан үзэхэд нийгмийн халамжийн тэтгэврийн тогтолцоонд өөрчлөлт хийх шаардлага үүссэн байна гэж үзэж байна. Учир нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдахад хамгийн чухал шалгуур нь амьжиргааны түвшний асуудал байдаг. Гэтэл манай улсад нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй л бол нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр олгох хандлага байна. Мөн нийгмийн халамжийн тэтгэвэрт шаардлагатай зарим иргэд төдийлөн хамрагдаж чадахгүй байдал байсаар байгаа. Энэ нь нийгмийн халамжийн үндсэн зарчим болох зорилтот бүлэгт чиглэсэн байх зарчимд нийцэхгүй байна. Монгол улсын нийгмийн халамжийн 2007-2018 оны хооронд олгогдсон тэтгэврийн хэмжээг харьцуулж үзэхэд 2007-2011 оны хооронд тогтмол өсөлттэй байсан боловч 2011-2012 онд мөн үеэс 54% өссөн нь нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг мөн оны үеэс 2 дахин өсгөсөнтэй холбоотой юм. Мөн тэтгэвэрт зарцуулсан хөрөнгийн хэмжээг 2018 оныг 2007 онтой харьцуулахад 82 тэрбум төгрөгөөр өссөн нь түүнд тэтгэвэрт хамрагдсан хүний тоо болон тэтгэврийн хэмжээ нөлөөлсөн нь харагдаж байна. Монгол улсын нийгмийн халамжийн сангаас нийт 5 төрлийн тэтгэвэр олгодог бөгөөд тэдгээрээс 69.09%-ийг хөгжлийн бэршээлтэй иргэний тэтгэвэр, 26.38%-ийг тэжээгчээ алдсаны тэтгэврүүд эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэврийн өсөлт нь иргэдийн амьжиргааны түвшин доогуур байгаагаас шалтгаалан хэрэгцээтэй хүнс тэжээлээ авч чадахгүй байгаагаас мөн залуучууд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байгаатай холбоотой хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэрт хамрагдагсдын тоо жилээс жилд өсөж байна. Манай улсын хувьд нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоох аргачлал байхгүй мөн амьжиргааны түвшин харгалзан олгохгүй байгаатай холбоотой нийгмийн халамжийн тэтгэврийн төсөвт эзлэх дүн, тэтгэвэр авагчдын тоо цаашид өсөх хандлагатай байгаа нь судалгааны ажлын явцад харагдаж байгаа бөгөөд энэ нь нэг талаараа иргэд хөдөлмөр эрхэлж, орлого олох боломжтой байх үедээ шимтгэл төлж уг үйл ажиллагааны үр дүнгээс хамаарч нийгмийн даатгадын сангаас тэтгэвэр тогтоолгох шударга тогтолцоонд хамрагдах иргэдийн тоог бууруулах мөн нийгмийн халамжийн тэтгэвэр амьжиргааны түвшин боломжийн буюу зорилтот бүлгийн иргэний тоонд орохгүй хүмүүс хамрагдаж улсын төсвөөс үргүй зардал гарсаар байгаа нь шударга бус байдлыг бий болгосоор байна. en_US
dc.subject Нийгмийн халамжийн тэтгэвэр en_US
dc.subject амьжиргааны доод түвшин en_US
dc.subject нийгмийн халамжийн сан en_US
dc.subject амьжиргааг дэмжих зөвлөл en_US
dc.subject зорилтот бүлэг en_US
dc.subject нийгмийн халамжийн тогтолцоо en_US
dc.subject нийгмийн халамжийн тэтгэмж en_US
dc.title Нийгмийн халамжийн тэтгэврийг боловсронгуй болгох нь en_US
dc.title.alternative IMPROVING THE SOCIAL WELFARE PENSIONS en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс E341400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах