СЭЗИС - Бүтээлийн сан

"КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ОЙЛГОЛТОНД ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ СУДЛАХ НЬ"

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Батчулуун, Пунсалмаа
dc.date.accessioned 2019-06-17T09:47:34Z
dc.date.available 2019-06-17T09:47:34Z
dc.date.issued 2019-05-10
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1379
dc.description.abstract Компанийн нийгмийн хариуцлагын (КНХ) тухай асуудал дэлхий дахинд маш чухалд тооцогдох болж буйг KPMG байгууллагын 2017 онд хийсэн “Компанийн нийгмийн хариуцлагын тайлагналтын судалгаа”-наас тодорхой харж болно. Тус судалгаанд КНХ-ын тайлагналт 1993 оноос 2017 оны хугацаанд дунджаар 18-84% болон өссөн гэсэн үр дүн гарсан байна. Харин манай улсын хувьд КНХ-ын тухай ойлголт, тайлагналын асуудал дөнгөж төлөвших шатандаа явж байгаа гэдгийг Компанийн засаглалын хөгжлийн төвийн 2017 онд хийсэн “Компанийн нийгмийн хариуцлага ба Тогтвортой хөгжлийн зорилтууд, тулгарч буй бэрхшээлүүд ба хэтийн чиг хандлага” судалгаагаар дүгнэж хэлсэн байдаг. КНХ-ыг ихэвчлэн хандив тусламж, өглөгийн шинжтэй үйлдлэг, үйл ажиллагаа гэж ойлгосоор ирсэн байдаг. КНХ-ын тухай гол баримталдаг онол, үзэл баримтлал болох Карроллын КНХ-ын пирамид дахь хариуцлагын орцууд буюу эдийн засгийн, хуулийн, ёс зүйн, мөн филантропийн хариуцлагууд өргөн хүрээндээ их өөрчлөгдөөгүй боловч эдгээр 4 хариуцлагаас ёс зүйн хариуцлагын оронд нийгмийн буюу social хариуцлага болж солигдсон байна. Өөрөөр хэлбэл дэлхийн олон улсад нийгэмд үзүүлж буй нөлөөлөл, түүндээ хүлээж буй хариуцлагад онцгой анхаарал хандуулдаг болсон байна. Түүнээс гадна филантропи буюу өглөгийн шинжтэй үйл ажиллагаа, хандив тусламжийг КНХ-ын ойлголтын гол чиглэл гэж харахаа больсон байна. Дэлхийн топ 10 банк, топ 10 уул уурхайн компани, мөн тэргүүлэгч хэмээх хувьцаат компаниудын КНХ-ын тайлангаас харахад тэдгээр компаниудын гол анхаарлаа хандуулах болсон асуудлууд нь дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлууд болсон байна. Өөрөөр хэлбэл аливаа пүүс, компани, байгууллага нь дэлхийн иргэн, нийгмийн нэгэн хэсэг гэдэг утгаараа олныг хамарсан, нийгмийн томоохон асуудалд маш их анхаардаг болжээ. КНХ-ын тэргүүлэх чиглэл, түүний тайлагналт, энэ талаарх мэдээллийн хүртээмжтэй байдал, хүргэх арга зам, тайлагнах хэлбэрт тодорхой өөрчлөлтүүд гарсан байна. КНХ-ын тэргүүлэх чиглэлийн хувьд байгаль орчин, хүний эрх, хөдөлмөрийн орчин болон стандарт, боловсрол, авилгын эсрэг арга хэмжээ, сэргээгдэх эрчим хүч гэсэн асуудлуудад дэлхийн томоохон компаниуд анхаарлаа хандуулах болсон байна. Харин энэхүү үйл ажиллагаагаа тайлагнахдаа тухайлбал байгаль орчны асуудлын хүрээнд нүүрсхүчлийн хийг бууруулах шат дараатай арга хэмжээ авсан бол түүнийгээ тодорхой хугацааны дарааллаар харьцуулдаг, бүртгэл хөтөлдөг байх, мөн түүндээ үндэслэн дараа жилийн болон дунд, урт хугацааны зорилтоо томьёолдог байх хэрэгтэй ажээ. Гэвч нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг дараа жил манай байгууллага 2%-иар бууруулна гэх нь бас л хангалтгүй ажээ. Өөрөөр хэлбэл асуудал өөрөө глобал учраас үүнийг үндэсний хэмжээнд ямар зорилт дэвшүүлж байгаа, түүнд нь манай байгууллага ямар хэмжээний хувь нэмэр оруулах вэ гэдэг уялдаа холбоог мөн хангах шаардлагатай аж. Ингэж гэмээнэ аливаа компанийн КНХ-ын хүрээнд хийж буй ажил, авч буй арга хэмжээ нийгэмд тустай, нийгмийн эрх ашгийн төлөө болох бөгөөд цар хүрээг томоор харуулах юм. Эдгээр болон бусад гарч буй өөрчлөлт, чиг хандлага манай улсын тэргүүлэгч банк, уул уурхайн цөөн хэдэн компаниуд мөн зарим хувьцаат компаниудад ажиглагдаж эхэлж байгаа нь ололтой юм. Уул уурхайн компаниуд байгаль орчны асуудалд маш их анхаардаг бол банкуудын хувьд ихэвчлэн боловсрол, эрүүл мэнд гэсэн асуудалд анхаарч байна. Гэвч КНХ-ын засаглал, хөдөлмөр эрхлэлт, хүний эрх, сэргээгдэх эрчим хүч зэрэг асуудлуудыг тодорхой байдлаар анхаарах шаардлагатай харагдаж байна. en_US
dc.subject нийгмийн en_US
dc.subject хариуцлага en_US
dc.subject компанийн en_US
dc.subject ойлголт en_US
dc.subject өөрчлөлт en_US
dc.subject судалгаа en_US
dc.subject тэргүүлэгч en_US
dc.title "КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ОЙЛГОЛТОНД ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ СУДЛАХ НЬ" en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах