dc.contributor.advisor |
Жамсрандорж, Дэлгэрсайхан |
|
dc.contributor.author |
Болдбаатар, Түмэнжаргал |
|
dc.date.accessioned |
2019-06-17T09:45:41Z |
|
dc.date.available |
2019-06-17T09:45:41Z |
|
dc.date.issued |
2019-05 |
|
dc.identifier |
Мастер |
en_US |
dc.identifier.uri |
http://repository.ufe.edu.mn/handle/8524/1378 |
|
dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлаар Монгол улсын эрх зүй, эдийн засгийн орчин болон зах зээлийн судалгаанд үндэслэн иргэдэд зориулсан хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх үйлчилгээний эрэлт, хэтийн хандлагыг тодорхойлж, зорилтот хэрэглэгчдэд хамгийн хүртээмжтэй байдлаар үйлчилгээг хүргэх бизнес загвар боловсруулах зорилго тавьсан болно. Тандалтын судалгаанаас монгол улсын иргэд санхүүгийн мэдлэг, боловсрол муутай, ХОСЗҮ -ний хүртээмж муу байгаагаас иргэд санхүүгийн эрсдэлтэй, хохиролтой буюу муу шийдвэр гаргаж байна гэсэн таамаглал дэвшүүлж байна. Судалгааны үр дүнд уг таамаглал батлагдсан болно. Монгол хэрэглэгч нар санхүүгийн суурь мэдлэг дутмаг бөгөөд ХОСЗҮ нь Монгол улсад зөвхөн үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөх, татварын мэргэшсэн зөвлөх гэсэн 2 үндсэн төрлөөр хөгжиж байгаа нь ажиглагдсан. Гэтэл ХОСЗҮ-г иргэд санхүүгийн зорилго тавихаас эхлээд зорилгодоо хүрэх хүртэл мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ гэдэг өргөн утгаар тодорхойлж, төрөл бүрийн үйлчилгээг бие даасан зөвлөхүүд иргэдэд өгдөг болох нь чухал байна.
Судалгааны үр дүнд Монгол улсад иргэдэд ХОСЗҮ зайлшгүй шаардлагатай бөгөөд үйлчилгээний төрлүүдийг зөв тодорхойлох, хэрэглэгчдийн санхүүгийн суурь мэдлэгийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа түлхүү явуулах шаардлагатай нь харагдсан.
Бизнесийн загварт үйлчилгээний дараах төрлүүдийг тусгасан болно.
1. Санхүүгийн төлөвлөгөө гаргах
2. Боломжит санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл бэлтгэж хүргэх, эрсдэл, өгөөжийн тооцоолол хийж танилцуулах
3. Хөрөнгийн удирдлага, эрсдлийн удирдлага, даатгалын зөвлөгөө өгөх
4. Татварын тайлан бэлтгэхэд туслалцаа үзүүлэх, зөвлөх.
Эдгээр үйлчилгээг зорилтот хэрэглэгчид болох улсын дундажаас өндөр сарын дундаж цалинтай ажилчдад насны бүлэг тус бүрийн онцлогт тохирсон сувгаар хүргэнэ. |
en_US |
dc.subject |
Хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх үйчлилгээ, хувийн санхүү, үнэт цаасны арилжаа, цалин, хадгаламж |
en_US |
dc.title |
Монгол улсад хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх боломж |
en_US |
dc.title.alternative |
Opportunity to develop investment and financial advisory service in Mongolia |
en_US |
ife.Мэргэжил.Нэр |
Менежментийн санхүүгийн |
|
ife.Мэргэжил.Индекс |
E340400 |
|
ife.Зэрэг |
Мастер |
|