СЭЗИС - Бүтээлийн сан

МОНГОЛ УЛСАД БАЯЛГИЙН САНГИЙН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ХАНГАХ БОЛОМЖ, АРГА ЗАМ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамсрандорж, Дэлгэрсайхан
dc.contributor.author Дамба, Энхцог
dc.date.accessioned 2019-06-17T09:41:28Z
dc.date.available 2019-06-17T09:41:28Z
dc.date.issued 2019-05-29
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1376
dc.description.abstract Уг судалгааны ажлын хүрээнд Азербайжан, Казактсан болон Норвеги улсуудын баялгийн сангийн институцын бүтэц, зохион байгуулалт, орлого болон зардлын бүрэлдэхүүн, тэдгээрийн хамаарал, сан болон улсын төсвийн хоорондын харилцаа, сангийн дүрэм, улсын төсвийн тэнцэл, төсвийн зарцуулалтын тогтворжилт, мэдээллийн ил тод байдал зэрэг үзүүлэлтээр тухайн улсын төсвийн хяналт болон ил тод байдлыг хэмжсэн. Судалгааны ажилд тус улсуудыг сонгох болсон шалтгаан нь: Азербайжан болон Казакстан улсуудын хувьд 1991 онд ЗХУ задран унаснаар тус улсууд тусгаар тогтносон нь манай орны ардчилсан хувьсгалын үетэй давхцаж байгаа бөгөөд манай улс эдгээр улстай эдийн засгийн хувьд нэг гараанаас эхэлсэн гэж үзсэн учраас тухайн улсуудтай жишин сонгож авсан болно. Харин Норвеги улс нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нэг ба 2012 онд хүний хөгжлийн индексээрээ дэлхийд нэгдүгээрт, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр 2017 оны байдлаар дэлхийд хоёрдугаарт, баялгийн сангийн хөрөнгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа зэрэг үзүүлэлтүүдээс үндэслэн тэргүүн туршлага судлах үүднээс сонгон авсан болно. Эмпирик судалгааны хэсэгт тус улсуудын баялгийн санг дэлгэрүүлэн судалсан ба дэлхий дахинд “Голланд өвчин” гэж нэрлэдэг байгалийн баялаг ихтэй улс орнууд бусад салбарын хөгжлийг орхигдуулж, байгалийн баялгаас хэтэрхий хараат болсон эсэхийг, мөн нэг хүнд ногдох ДНБ-ий 2001-2017 оны өсөлтийг судалснаар эдийн засгийн тогтвортой байдлыг, авилгын хяналтын индексийг судалснаар ил тод байдал ямар түвшинд байгааг тодорхойлсон болно. Дээрх судалгаануудыг нэгтгэн хамаарлыг тогтоосноор тухайн улсууд “Баялгийн хараал”-д хэр өртсөн болохыг, баялгийн санг хэрхэн байгуулж, удирдсанаар үүнээс зайлсхийж болохыг тодорхойлсон. Монгол улсын хувьд 2009 оноос эхлэн “Хүний хөгжлийн сан”, 2010 оноос “Тогтворжуулалтын сан”, 2014 оноос “Засгийн газрын нөөцийн сан” , “Эрсдлийн сан” , 2016 оноос “Ирээдүйн өв сан” зэрэг сангуудыг байгуулсан бөгөөд эдгээрээс баялгийн сангийн зорилтод нийцэж байгаа нь зөвхөн “Ирээдүйн өв сан” байна. Гэвч бусад улсуудтай харьцуулахад уг сангийн орлогын эх үүсвэрийн төрөл нь зөвхөн ашигт малтмалын үйл ажиллагаа явуулдаг төрийн оролцоот компаниудын төрд ногдох ногдол ашиг болон нөөц ашигласны төлбөрөөс “Тогтворжуулалтын сан”-д шилжүүлсний дараах үлдсэн дүнгийн 65%-иас бүрдэж байгаа нь орлогын маш хангалтгүй эх үүсвэр гэж үзэж байна. Сангийн зарцуулалтын хувьд 2030 он хүртэл тухайн сангаас хөрөнгийн удирдлагын зардлаас бусад зардлыг санхүүжүүлэхгүй гэж заасан боловч улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлсэн нь зардлын дүрмийг хэрэгжүүлэхгүй байгаа хэрэг юм. Монгол улсын хувьд дээрх сангуудын бүтэц, зохион байгуулалт, орлого болон зардлын бүрэлдэхүүн, тэдгээрийн хамаарал, сан болон улсын төсвийн хоорондын харилцаа, сангийн дүрэм, улсын төсвийн тэнцэл, төсвийн зарцуулалтын тогтворжилт, мэдээллийн ил тод байдал зэрэг үзүүлэлтүүдийг хэмжсэн. Мөн Монгол улсын байгалийн баялгаас хараат байдал, эдийн засгийн өсөлтийн хувь, авлигын хяналтын индекс зэргийг судалснаар “Баялгийн хараал”-д хэр өртсөн болохыг тодорхойллоо. Эдгээр судалгаануудын үр дүнг нэгтгэн дүгнэж, Монгол улсын байгалийн баялгийн орлого хуваарилалтын өнөөгийн байдлыг тодорхойлж, баялгийн санг хэрхэн зөв удирдах талаар санал, зөвлөмж боловсрууллаа. en_US
dc.subject Баялгийн сан, баялгийн хараал, орлого, зарлагын дүрэм, улсын төсөв, зардлын тогтворжилт, ил тод байдал en_US
dc.subject Судалгаа en_US
dc.subject Эдийн засаг en_US
dc.subject Баялгийн сан en_US
dc.title МОНГОЛ УЛСАД БАЯЛГИЙН САНГИЙН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ХАНГАХ БОЛОМЖ, АРГА ЗАМ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах