СЭЗИС - Бүтээлийн сан

Менежментийн зөвлөх үйлчилгээний бизнес процессийг сайжруулах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Цэдэн-Иш, Шүр
dc.date.accessioned 2019-06-17T08:58:07Z
dc.date.available 2019-06-17T08:58:07Z
dc.date.issued 2019-05-08
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1368
dc.description.abstract Зөвлөх үйлчилгээний байгууллага, компаниуд бизнес эрхлэгч, төр засаг, хувь хүнд тэдний боломж бэрхшээл, асуудлуудыг илрүүлж түүнийг шийдэх арга замыг тодорхойлон зөвлөснөөр үр ашиг, хэмнэлт, өргөжин тэлэх боломж бололцоог бий болгож өгдөг. Өөрөөр хэлбэл зөвлөх үйлчилгээ нь бусдаас нэг алхам түрүүлж ахлах боломжийг олгодог гэж хэлж болно. Монголын менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компаниуд харьцангуй туршлагажсан, үйлчилгээний хувьд ангилагдаж төрөлжсөн хэдий ч харилцагч нарын хувьд мэргэжлийн зөвлөх үйлчилгээний талаарх ойлголт мэдлэг хангалттай бус, МЗҮ үзүүлэгч компаниуд сүүлийн жилүүдэд олноор байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа ч бизнес процесс талаас хараахан төлөвшөөгүй байна гэдэг асуудлын хүрээнд энэхүү судалгааны ажлаараа Монголын менежментийн зөвлөх үйлчилгээний салбарын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, цаашид МЗҮ үзүүлэгч компаниуд бизнес процесс болон үйлчилгээний чанар, хүртээмжээ хэрхэн сайжруулах, өргөжүүлэх боломжид санал зөвлөмж гаргах зорилго тавьж ажиллалаа. Энэ зорилгынхоо хүрээнд гадны болон дотоодын судлаачдын судалгаануудад дүн шинжилгээ хийж, онолын болон салбарын судалгаа хийхдээ анхдагч болон хоёрдогч эх сурвалж дээр үндэслэн монголын МЗҮ-ний салбарын зах зээлийн сегмент, ангилал, оролцогч талуудыг тодорхойлж, улмаар тус салбарын хэтийн төлөвийг олон улсын чиг хандлагатай харьцуулан тодорхойлохыг зорьсон болно. Түүнчлэн МЗҮ-ний бизнес процесс болон үйлчилгээний чанар, хүртээмжийг судлахдаа нэг талаас зөвлөх компани нөгөө талаас харилцагч байгууллага гэж ангилан, анкетын асуулга, ганцаарчилсан болон фокус бүлгийн ярилцлага, баримт бичгийн шинжилгээ хийх аргуудад тулгуурлан судалгааг хийж гүйцэтгэлээ. Судалгааны объект болгон сонгосон монголын МЗҮ-ний салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй А1, А2, А3 гэсэн гурван компанийн удирдах албан тушаалтан, төслийн удирдагч нараас ганцаарчилсан ярилцлагын аргаар дамжуулан тухайн компанийн бизнес процесс, онцлог, тулгамдаж буй асуудал болон харилцагч нарт чиглэсэн бодлого, үйл ажиллагааг судлав. Харин дээрх гурван компанийн хамтран ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа харилцагч байгууллагын төлөөллөөс анкетын болон фокус бүлгийн ярилцлагын аргад тулгуурлан тэдний МЗҮ-ний талаарх ойлголт, хандлага, бизнес процесс, зөвлөх үйлчилгээний талаарх сэтгэл ханамж зэргийг нийт хоёр төрлийн багц асуулгатай хагас бүтэцлэгдсэн ярилцлага өрнүүлж өгөдлийг цуглуулан боловсруулан дүгнэлт гаргав. Судалгааны ажлын үр дүнд анх дэвшүүлсэн таамаглал батлагдаж байгаа бөгөөд монголын МЗҮ-ний салбарт зөвлөх үйлчилгээний бизнес процессийг сайжруулах, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх хэрэгцээ байгаа нь судалгааны ажлын дүнгээс харагдаж байна. en_US
dc.subject менежмент, зөвлөх үйлчилгээ, бизнес процесс, үйлчилгээний чанар en_US
dc.title Менежментийн зөвлөх үйлчилгээний бизнес процессийг сайжруулах нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Л, Эрхэмбаяр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах