СЭЗИС - Бүтээлийн сан

Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын санхүүгийн стратегийг тодорхойлох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Санжмятав, Өнөржаргал
dc.contributor.author Баатархуяг, Ариунтуяа
dc.date.accessioned 2019-06-17T08:50:14Z
dc.date.available 2019-06-17T08:50:14Z
dc.date.issued 2019-05-27
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1366
dc.description.abstract Монгол орон мал аж ахуйд түшиглэсэн сүүний эх орон боловч, Монгол хүний сүүний хэрэглээ бүрэн хангагддаггүй. Энэ нь хүн амын суурьшмал байдал, хэт төвлөрөл болон сүүний үйлдвэрүүдийн түгээж буй сүүний найрлага бүтэц, үнэ өртөг зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай. Техник, технологийн болон бэлтгэн нийлүүлэгчдийн автоматжуулсан ажиллагааны дутагдал зэргээс болж өртгийн асуудал болон бусад хүндрэл бэрхшээл үүсээд байгааг манай улсын төр засгийн зүгээс анхааралдаа аван сүүг стратегийн зорилтот хүнс хэмээн тодорхойлж, тус салбарт хуваарилалтын болон техникийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүдийг авч байгаа нь үнэ бууруулах хөшүүрэг болж байна. Хэдий тийм боловч сүүн бүтээгдэхүүний эрэлтийг дотооддоо бүрэн хангаад зогсохгүй гадны улс оронд экспортлох боломжтойд тооцогддог манай орны хувьд сүүний эрэлтийг хангахуйц боловсруулалтыг бий болгохын тулд тус салбарын үйлдвэрлэгчид хэрхэн сайн ажиллах хэрэгтэй вэ? гэсэн асуулт зайлшгүй тулгарч байна. Миний хувьд, тус салбарын компаниуд дор бүрнээ салбарын болон компаний онцлогтоо хамгийн тохиромжтой стратегийг авч хэрэгжүүлснээр сүүний эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг хангаж ажиллах бололцоотой гэж үзэн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын санхүүгийн стратегийг тодорхойлон, тус стратегийг хэрэгжүүлэх алхам, санал зөвлөмжийг боловсруулахыг зорилоо. Судалгааны аргын хувьд санхүүгийн ач холбогдолтой харьцаа үзүүлэлтийг дундажлах замаар санхүүгийн стратеги тодорхойлсон загварыг үндэслэн тооцоолол хийж, бусад стратегийн шинжилгээгээр шалган, Монгол улсын сүүний салбарын онцлогийг тусгасан санхүүгийн стратегийг тодорхойллоо. Мэдээллийн олдоцтой байдал болон судалгааны асуудал, хамрах хүрээнээс шалтгаалан сүү үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл болгон 2 компани сонгон авсан. Өөрөөр хэлбэл сонгосон компаниудад маань санхүүгийн ямар стратеги хэрэгжүүлэх шаардлагатай байна вэ? гэдгийг Монголын нөхцөлд тодорхойлсон санхүүгийн стратегийн ангиллын алинд хамаарагдаж байгаагаар тодорхойлох боломж бүрдэх юм. Судалгааны үр дүнгээс үзэхэд Сүү ХК-ий хувьд санхүүгийн balanced strategy, Мон шим ХК-ний хувьд Conservative strategy хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрч тухайн стратегийг бүтээгдэхүүний маркетингийн стратеги, хүний нөөцийн стратеги болон худалдан авагчдыг татах, эрүүл ахуйд чиглэсэн үйл ажиллагааны функциональ стратегиудтай хэрхэн уялдуулан хэрэгжүүлэх алхмуудыг санал болгож зөвлөмж хэсэгт оруулсан болно. en_US
dc.subject Санхүүгийн стратеги en_US
dc.subject хүнсний салбар, компанийн санхүү, санхүүгийн стратеги en_US
dc.title Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын санхүүгийн стратегийг тодорхойлох нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Б, Бүжинлхам


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах