СЭЗИС - Бүтээлийн сан

АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ОЛГОЖ БУЙ ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ч, Наранчимэг
dc.contributor.author Цэрэндулам, Солонго
dc.date.accessioned 2019-06-17T06:49:10Z
dc.date.available 2019-06-17T06:49:10Z
dc.date.issued 2019-06-17
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1362
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын ЖДҮ-ийн бизнес эрхлэгчдэд олгож буй зээлийн эрсдэлийг бууруулах арга замыг тодорхойлох, зээлийн эрсдэл үүсч буй шалтгааныг тодруулах зэрэг асуудлыг авч үзсэн. Монгол улсын Засгийн газраас ЖДҮ-ийн талаар баримтлах бодлого, үндсэн чиглэлийг тогтоож, үүний хүрээнд 2007 онд “Жижиг дунд үйлдвэрийн тухай” хуулийг батлан гаргаж, 2008 онд “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох ЖДҮ-ийн газар, 2009 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг тус тус байгуулсан. Төр засгаас ЖДҮ-ийг хөгжүүлэх, бизнесийн орчинг сайжруулахад анхаарч ажиллахын сацуу санхүүгийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын зээлийн эрсдэл болон хуримтлагдсан чанаргүй зээл, өр, авлагын хэмжээг бууруулах, зээлдэгчийн санхүүгийн сахилга батыг сайжруулах замаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгын хүрээнд ЖДҮ-ийн бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого баримтлан ЖДҮ-ийн бизнес эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээлийг бий болгосон билээ. Хэдийгээр төр засгийн зүгээс дээрх асуудалд ихээхэн анхаарч байгаа боловч ЖДҮ-ийн бизнес эрхлэгчид энэхүү зээлийг хүртээмж багатай, зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байна гэж үздэг. Иймээс өөрсдийн үйлдвэрлэлд шаардлагатай санхүүжилтээ АБ-уудын өөр эх үүсвэрээс авдаг бөгөөд энэ хирээр АБ-уудын чанаргүй зээлийн багц жил ирэх тусам нэмэгдэж байна. Иймд судлаачийн зүгээс ЖДҮ-ийн бизнес эрхлэгчид АБ-уудаас зээл авахад үүсч байгаа хүндрэл бэрхшээлийг судлахын сацуу, ЖДҮ-ийн бизнес эрхлэгчдэд олгосон зээлийн эрсдэл үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох, түүнийг бууруулах арга замыг эрэлхийлэхэд энэхүү судалгааны ажлын зорилго оршино. Судалгааны ажлын хүрээнд ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахад үүсч байгаа нөхцөл байдлын талаар ЖДҮ-ийн бизнес эрхлэгчидээс Монголбанкнаас ярилцлагын аргаар авсан өгөгдөлд дүн шинжилгээ хийж, АБ-уудын харилцагчийн менежерүүдийн судлан олгож буй зээлд үүсч байгаа хүндрэл, бэрхшээл, нийт олгосон зээлд ЖДҮ-ийн бизнес эрхлэгчдэд олгосон чанаргүй зээлийн багцын эзлэж байгаа үзүүлэлт, түүнд нөлөөлөгч хүчин зүйлийг тогтоохдоо АБ-уудын холбогдох зээлийн эдийн засагчдаас түүврийн аргаар судалгаа авсан болно. Судалгааны түүвэрийг бүрдүүлэхдээ том, дунд, жижиг 3 банкны төлөөлөл болгож ХХБ, Төрийн банк, Капитрон банкийг төлөөлөл болгож Худалдаа Хөгжлийн Банк, Төрийн Банк, Капитрон банк гэсэн банкуудын Улаанбаатар хотын төвийн дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа салбар тус бүрээс 2 зээлийн эдийн засагчийг төлөөлөл болгон судалгаанд хамруулсан. ЖДҮ-ийг хөгжүүлэх нь улс орны нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийн нэмэгдүүлэгч хүчин зүйл төдийгүй улс орны ядуурал, ажилгүйдлийг бууруулах, хүн амын орлогын түвшинг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. en_US
dc.subject ЖДҮ-ийн бизнес эрхлэгчид en_US
dc.subject ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээл en_US
dc.subject Арилжааны банк en_US
dc.subject Санхүүжилт en_US
dc.subject Зээлийн эрсдэл en_US
dc.subject Чанаргүй зээл en_US
dc.subject Чанаргүй зээлд нөлөөлөгч хүчин зүйлс en_US
dc.title АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ОЛГОЖ БУЙ ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах