СЭЗИС - Бүтээлийн сан

Удирдах ажилтнуудын сэтгэл хөдлөлийн ухаалаг байдал болон шийдвэр гаргалтын хэв маягийн хоорондын хамаарлыг судлах нь /Уул уурхай, олборлох үйлдвэрийн салбарын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Сумъяадорж, Сарангоо
dc.date.accessioned 2019-06-17T06:46:48Z
dc.date.available 2019-06-17T06:46:48Z
dc.date.issued 2019-05-13
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1361
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаар Монголын уул уурхайн салбарын удирдах ажилтнуудын Сэтгэл хөдлөлийн ухаалаг байдал болон Шийдвэр гаргалтын хэв маягийг асуулгын аргаар үнэлэн, хоорондын хамаарлын шинжилгээг хийлээ. СХУБ-ыг үнэлэхдээ Даниэл Гоулмений тодорхойлсон 5 хүчин зүйл бүхий 25 асуулттай ECI аргыг сонгосон бол ШГХМ-ыг үнэлэхдээ 1995 онд Скот Брьюс нарын тодорхойлсон GDMS буюу Ерөнхий шийдвэр гаргалтын хэв маягийн загварыг сонгосон. Уг загварын хувьд хувь хүмүүс шийдвэр гаргалттай нүүр тулах үед өмнө нь тогтсон зуршил хандлагаараа ялгаатай байдлаар хариу үйлдэл үзүүлдэг болохыг тайлбарладаг бөгөөд уг ялгаатай байдлаар нь rational буюу нухацтай боддог шийдвэр гаргагч, intuitive буюу зөн совиндоо найддаг шийдвэр гаргагч, avoidant буюу зайлсхийх хандлагатай шийдвэр гаргагч, dependent буюу бусдаас хамааралтай шийдвэр гаргагч мөн spontaneous буюу гэнэтийн яаруу шийдвэр гаргагч хэмээн 5 төрөлд ангилдаг. Судалгаанд Монголын уул уурхайн салбарын 18 компанид ажилладаг удирдах түвшний 161 хүн оролцсон бөгөөд өгөгдлийн найдвартай байдлын шинжилгээгээр СХУБ-ын 5 хүчин зүйлийн Кронбах альфа нь 0,799 гарсан харин ШГХМ-ын 5 хүчин зүйлийн Кронбах альфа нь 0,58 гарсан. Судалгааны үр дүнд СХУБ нь нухацтай боддог болон зөн совиндоо найддаг шийдвэр гаргалтын хэв маягтай ач холбогдол бүхий эерэг хамааралтай гарсан. Харин зайлсхийх хандлагатай шийдвэр гаргалт, бусдаас хамааралтай шийдвэр гаргалт, гэнэтийн яаруу шийдвэр гаргалтын хэв маягуудтай ач холбогдол бүхий хамааралгүй гарсан. Удирдах ажилтнуудын СХУБ болон ШГХМ-ыг үнэлэн, хоорондын хамаарлыг шинжилснээрээ уг судалгааны ажил нь бизнесийн байгууллагууд ажилтнуудынхаа СХУБ-ыг сайжруулах замаар байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх, ШГХМ-ыг тодорхойлсноор шийдвэр гаргалтын үр дүнг урьчдилан таамаглах боломжийг олгох зэрэгт өндөр ач холбогдолтой. Түлхүүр үг: Сэтгэл хөдлөлийн ухаалаг байдал,Өөрийгөө танин мэдэх чадвар, Өөрийгөө удирдах чадвар, Өөрийгөө идэвхжүүлэх чадвар, Бусдыг ойлгох чадвар, Нийгмийн харилцааны чадвар, Шийдвэр гаргалтын хэв маяг, нухацтай боддог хэв маяг, зөн совиндоо найддаг хэв маяг, зайлсхийх хандлагатай хэв маяг, бусдаас хамааралтай хэв маяг, гэнэтийн яаруу хэв маяг en_US
dc.subject Сэтгэл хөдлөлийн ухаалаг байдал en_US
dc.subject Шийдвэр гаргалтын хэв маяг en_US
dc.subject Уул уурхай, олборлох үйлдвэрийн салбар en_US
dc.title Удирдах ажилтнуудын сэтгэл хөдлөлийн ухаалаг байдал болон шийдвэр гаргалтын хэв маягийн хоорондын хамаарлыг судлах нь /Уул уурхай, олборлох үйлдвэрийн салбарын жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах