Хураангуй:
Судалгааны ажлын хүрээнд судалгаанд хамрагдсан компаниудын санхүүгийн шинжилгээ хийж, ажлын капиталын удирдлагын өнөөгийн түвшин ямар байгааг шинжилж үзлээ. Шинжилгээний үр дүнд ажлын капиталын түвшинээс болж компаний ашигт ажиллагаа тогтворгүй байна. АХБ-аас 2011 онд гаргасан “Авто замын салбарын хөгжил-16” тайланд уг салбарт менежментийн гол асуудлуудыг тодорхойлсон байсны нэг нь санхүүжилтийн асуудал юм. Гэвч энэ асуудлыг одоог хүртэл өөрийн орны нөхцөл байдалд / цаг уурын болон газарзүйн хувьд/ тохируулан шийдвэрлээгүй байгаа нь өнөөдрийн авто зам барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад дээрх нөхцөл байдал үүсэх шалтгаануудын нэг болж байна. Ийм учраас авто зам барилгын компаниуд өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан ажлын капиталыг оновчтой түвшинд удирдах, үүнд таарсан оновчтой стратегийн хувилбаруудыг тодорхойлж түүнийг ашиглах нь ашигт ажиллагааг өсгөх боломж бүрдэнэ гэж үзэж байна.