dc.description.abstract |
Даатгалын компанийн төлбөрийн чадвар, найдвартай байдал нь хөрөнгө оруулалтыг татах нэг хэрэгсэл болдог билээ.Өөрөөр хэлбэл даатгалын компаниудын рейтинг тогтооход төлбөрийн чадвар нь бусад санхүүгийн үзүүлэлтүүдээс илүү ач холбогдолтой юм. Мөн даатгуулагчдын гол анхаарал хандуулдаг зүйл бол эрсдлийн тохиолдол учирахад нөхөн төлбөр өгч чадах эсэх даатгагчдын төлбөрийн чадварын асуудал байдаг.Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд хохирлыг нөхөн барагдуулж чадахуйц хэмжээний хөрөнгөтэй байх ёстой бөгөөд манай улсын хувьд даатгагчийн төлбөрийн чадварыг төлбөрийн чадварын зохистой харьцаагаар тооцдог.
Даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй ердийн даатгалын компаниудын дүрмийн сангийн доод хэмжээг 2018 оноос нэмэгдүүлсэн бөгөөд дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэхэд төлбөрийн чадварын зохистой харьцаа буурах нь урвуу хамааралтай үзүүлэлтүүд байх нь тохиромжгүй бөгөөд манай улсад төлбөрийн чадварыг тооцох аргачлалд тулгарч буй ямар бэрхшээлтэй асуудлууд байна, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх арга зам байж болох талаар судлахаар энэхүү сэдвийг сонголоо.
Тиймээс төлбөрийн чадварын эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээг ‘’Төлбөрийн чадвар II’’тоон өгөгдлийн аргаар үнэлэн тооцолон, гадаад болон дотоод эрсдлийн хамрах хүрээг тодорхойлж, тоон өгөгдлийн аргаар шинжилгээ хийж, дүгнэлт зөвлөмж хүргүүлнэ. МУ-ын даатгалын компаниудын “Төлбөрийн чадвар II” аргачлал зах зээлд нэвтрүүлэхтэй уялдуулан даатгалын өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, түүнийг шийдвэрлэх боломжит хувилбарыг боловсронгуй болгоход энэхүү судалгааны зорилго оршино. Мөн олон улсын жишгийн дагуу “Төлбөрийн чадвар II” аргачлалыг зах зээлд нэврүүлж эхэлсэнтэй холбогдуулан даатгагчийн өөрийн эрсдэл болон төлбөрийн чадвараа хэрхэн үнэлэх нь тодорхойгүй байдалтай байна. |
en_US |